solongonews
Нэн ядуу үйлдвэрүүдийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг үе шаттайгаар хойшлуулах бодлогыг хэрэгжүүлнэ
2022-04-07 12:33
Нэн ядуу үйлдвэрүүдийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг үе шаттайгаар хойшлуулах бодлогыг хэрэгжүүлнэ.

Хятадын Төрлийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян  04-р сарын 06-ны өдөр  Төрийн зөвлөлийн байнгын хурлыг даргалан хуралдуулж, нэн ядуу үйлдвэрүүдийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг үе шаттайгаар хойшлуулах бодлого хэрэгжүүлж, ажлын байрыг тогтворжуулах, сургалтын эрч хүчид дэмжлэг үзүүлэхийн тулд ажилгүйдлийн даатгалын хэмжээг нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн ба бодит эдийн засгийг хөгжүүлэхэд илүү үр дүнтэй дэмжлэг үзүүлэхийн тулд мөнгөний бодлогын арга хэрэгслийг цаг тухайд нь ашиглахыг байршуулав.

Хуралд Хятадын эдийн засгийн үйл ажиллагаа ерөнхийдөө боломжийн хэмжээнд байгаа, хэдий ч дотоод, гадаад орчны ээдрээтэй, тодорхойгүй байдал эрчимжиж, зарим нь хүлээлтээс давж байгаа юм. Дэлхийн эдийн засгийн сэргэлт удааширч, хүнс, эрчим хүч зэрэг дэлхийн түүхий эдийн зах зээл огцом хэлбэлзэж, сүүлийн үед дотоодын тахал өвчин байнга гарч, зах зээлд оролцогчдын хүндрэл ихээхэн нэмэгдэж, эдийн засгийн эргэлтийн жигдрэлт зарим хязгаарлалттай тулгарч, доошоо чиглэсэн шинэ дарамт улам бүр нэмэгдэж, үүнд итгэлийг бэхжүүлэх шаардлагатай байгаагийн зэрэгцээ бид шинэ асуудал, шинэ сорилтод онцгой ач холбогдол өгч, сэрэмжтэй байх ёстой. Намын төв хороо, төрийн зөвлөлийн шийдвэр, зохицуулалтыг хэрэгжүүлж, цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих, эдийн засаг нийгмийг хөгжүүлэх ажлыг зохицуулж, Төвийн эдийн засгийн ажлын хурлын үзэл санаа, "Засгийн газрын ажлын тайлан"-ын арга хэмжээг нэн даруй хэрэгжүүлж, заримыг нь урьдчилан хэрэгжүүлэх боломжтой. Тогтвортой өсөлтийг илүү чухал байранд тавьж, өсөлтийг тогтворжуулах ерөнхий төлөвлөгөө гаргаж, бүтцийг засч, өөрчлөлт шинэчлэлтийг урагшлуулж, макро эдийн засгийн зах зээлийг үр дүнтэй тогтворжуулах. Эдийн засгийг зохистой хэмжээнд байлгахын тулд үндсэн зорилго нь ажил эрхлэлт, үнийн үндсэн тогтвортой байдлыг хангах явдал юм. Зах зээлийн гол цогцыг тогтворжуулах замаар хөдөлмөр эрхлэлтийг хангахад анхаарч, логистикийн саадгүй, тогтвортой үйлдвэрлэл, нийлүүлэлтийн гинжин хэлхээ, хүнс, эрчим хүчний аюулгүй байдлыг хангах бодлогыг цогцоор нь хэрэгжүүлнэ. Бүх хэлтсүүд ерөнхий нөхцөл байдалд анхаарлаа хандуулж, идэвхтэй үйл ажиллагаа явуулах, тогтсон бодлогын хэрэгжилтэд хяналт тавихын зэрэгцээ нөхцөл байдлын өөрчлөлттэй уялдуулан бодлогын төлөвлөгөөг судалж, зах зээлийн хүлээлтийг тогтворжуулахад тустай арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэх хэрэгтэй. Мөн бүх бүс нутаг бодит нөхцөл байдлын үүднээс түрээсийн төлбөрийг бууруулах, чөлөөлөх зэрэг бодит үр дүнтэй арга хэмжээ авах ёстой гэж онцлов.

Хуралд өнөөгийн байдлаар зах зээлийн зарим оролцогчид ноцтойгоор нөлөөлж, зарим нь үйлдвэрлэл, бизнесээ зогсоогоод байгаа тул онцгой хүндрэлтэй холбоотойгоор бид тусламж, ажлын байрны баталгаа зэрэг хамгаалалтыг нэмэгдүүлэх ёстой. Нэгдүгээрт, нийтийн хоол, жижиглэнгийн худалдаа, аялал жуулчлал, иргэний агаарын тээвэр, авто зам, ус, төмөр замын тээвэр зэрэг нэн хүндрэлтэй салбаруудын тэтгэврийн даатгалын шимтгэл төлөлтийг энэ оны хоёрдугаар улиралд хойшлуулж, ажилгүйдлийн болон хөдөлмөрийн ослын даатгалын шимтгэлийг үе шаттайгаар хойшлуулах арга хэмжээний хамрах хүрээг нийтийн хоол, жижиглэнгийн худалдаа, аялал жуулчлалын салбараас дээр дурдсан таван үйлдвэрт хамрах хүрээг өргөтгөж, эдгээр үйлдвэр, ялангуяа бичил, жижиг, дунд үйлдвэр, хувь хүн үйлдвэр худалдааны өрхүүдийн санхүүгийн дарамтыг бууруулна. Хоёрдугаарт, ажилгүйдлийн даатгалын хамгаалалтыг үе шаттай өргөжүүлэх бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, даатгуулагчийн ажилгүйчүүдийн ажилгүйдлийн тэтгэмжийг энэ оныг дуустал үргэлжлүүлэх, мөн даатгалд хамрагдаж байгаа ажилгүй, цагаач ажилчдад түр амьжиргааны тэтгэмж олгоно. Гуравдугаарт, бичил, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн тогтвортой ажлын байранд эргэн орох ажилгүйдлийн даатгалын хувийг шалгуур хангасан бүсүүдэд 60 хувиас дээд тал нь 90 хувь хүртэл нэмэгдүүлнэ. Орон нутагт ажилгүйдлийн даатгалын сангийн дахин 4 хувийг нэмж мэргэжлийн ур чадвар олгох сургалтад зарцуулахыг зөвшөөрч, цар тахлын  улмаас үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болсон бичил, жижиг, дунд үйлдвэрүүдэд нэг удаагийн  ажлын байрны сургалтын тэтгэмж олгоно гэж онцлов.

Хуралд дахин зээл олгох зэрэг мөнгөний бодлогын олон арга хэрэгслийг уян хатан ашиглаж, нийт хэмжээ, бүтцийн давхар үүргийг илүү сайн гүйцэтгэж, бодит эдийн засагт үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэх шаардлагатай. Нэгдүгээрт, мөнгөний ухаалаг бодлогын хэрэгжилтийг нэмэгдүүлэх, хөрвөх чадварыг зохистой, хангалттай байлгах явдал юм. Хоёрдугаарт, хэрэглээ, үр ашигтай хөрөнгө оруулалтыг санхүүгийн хувьд дэмжих, шинээр иргэдэд үзүүлэх санхүүгийн үйлчилгээний түвшинг дээшлүүлэх, хямд орон сууцны санхүүгийн үйлчилгээг оновчтой болгох, төслийн гол бүтээн байгуулалтын санхүүжилтийн хэрэгцээг хангаж, аж үйлдвэрийн салбарт олгох дунд болон урт хугацааны зээлийн хурдацтай өсөлтийг дэмжинэ. Гуравдугаарт, үндсэн чиглэл, сул холбоосын санхүүжилтийг дэмжих, технологийн шинэчлэл, хүртээмжтэй тэтгэврийн чиглэлээр хоёр тусгайлан дахин зээл олгож, Хятадын Ардын банк үндсэн зээлийн 60, 100 хувийг тус тус бүрдүүлдэг. Жижиг, дунд банкуудын дүрмийн санг Засгийн газрын тусгай бондоор нөхөх ажлыг сайн хийж, банкуудын зээлийн чадавхийг нэмэгдүүлхийг онцлов.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://politics.people.com.cn/n1/2022/0407/c1024-32392938.html
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл