solongonews
Ч.Энэрэл:6D шивээс хийлгэхэд зарим зүйлийг анхаарах хэрэгтэй
2015-12-28 18:21
Гоо сайханч Ч.Энэрэлтэй ярилцлаа. Тэрээр хамгийн сүүлийн үеийн 6D шивээсийг чанартай сайн хийж охид, бүсгүйчүүдийн маань талархлыг хүлээгээд буй нэгэн билээ.

 

Түүнтэй холбогдож илүү дэлгэрэнгүйг асуухыг хүсвэл та бүхэн фэйсбүүк дахь Гоёлын шивээс гэсэн пэйж хуудсанд зочлоорой. Мөн түүнтэй холбогдохыг хүсвэл 99002504 дугаарын утсаар нь холбогдоорой. 

 

-Анх хэзээнээс эхлэн шивээс хийсэн бэ. Яагаад шивээсчин болохоор шийдэв?

-Анх би одоогоос 5 жилийн өмнө буюу 2010 онд Хөх хотод шивээсний сургууль төгссөн юм. Одоо тасралтгүй энэ мэргэжлээрээ ажиллаж байна. Шивээс хийх болсон шалтгаан гэвэл би 10 жилд байхаасаа л хүний нүүр будах дуртай хүүхэд байсан. Урлагийн үзлэгээр ангийнхаа хүүхдүүдийн нүүрийг будаж өгдөг байлаа. Гоо сайханд их сонирхолтой хүүхэд байсан. Тэгээд л эгчийнхээ зөвлөснөөр шивээс сурах болсон. Одоо энэ мэргэжлийг эзэмшсэндээ их баяртай байгаа. Цаашдаа ч ихийг сурч охид бүсгүйчүүдээ гоёно гэж бодож байгаа.

 

-Шивээс хийхэд хамгийн сайхан нь танд юу вэ?

-Мэдээж хамгийн сайхан нь хүмүүсийг гоё болгоно. Бүсгүйчүүд минь талархлаа илэрхийлээд гарахад би мэргэжлээрээ их бахархдаг.

-Охид, бүсгүйчүүд маань шивээс хийлгэх нь ихэссэн байна. Ялангуяа, хөмсөгний шивээс. Хөмсгөө шивүүлэхэд бид юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Одоо манайх хамгийн сүүлийн үеийн 6D шивээсийг хийж байгаа. Үүнийг хийлгэснээр юуг баримтлах вэ гэхээр бохир оруулж болохгүй. Манайх шивээс хийсний дараа хүмүүстээ зориулалтын эмтэй трвос өгдөг юм. Энэ нь будгийг удаан тогтоож өгдөг хурдан эдгээдэг.

 

-6D шивээсний талаар тайлбарлаж өгөөч.

-Энэ шивээс нь хамгийн сүүлийн үед гарсан илүү байгалийн юм шиг харагддаг шивээс юм. Яг л үс шиг амьд харагддаг гэсэн үг.

-Шивээс хийлгэсний дараа хэрхэн арчлах ёстой вэ. Шивээс нь бүдгэрч арилах уу. Ер нь давтамжтайгаар дахин шивүүлэх шаардлагатай юу?

-Өмнө хэлсэнчлэн зориулалтын хамгаалалтын эмтэй тосыг манай салон түрхэж өгдөг. Энэ нь гоёлын шивээс учир заавал давтан хийнэ. Бас арилдаг шивээс учир давтан хийлгэсэн тохиолдолд 3-4 жил болно.

-Шивээс сонирхож байгаа охид, бүсгүйчүүдэд маань хандаж юу гэж хэлэх вэ?

-6D шивээсийг хийлгэснээр охид бүсгүйчүүд маань илүү өөртөө итгэлтэй бардам алхах болно. Өөртөө үргэлж итгэлтэй, эрхэмсэг сайхан амьдраарай гэж хэлье. 

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл