solongonews
Эрээн хотын анхны хувийн музей - ”Цайны зам” музей албан ёсоор нийтийн хүртээл болгов
2017-09-07 17:51
Музей бол нэг хотын нэрийн хуудас,түүхэн хуримтлал, соёл иргэншил гэрчлэл болно. Нэг хэсэг хугацааны туршин нээснээс дараа, 8-р сарын 18-нд, Эрээн хотын анхны хувийн музей - ”Цайны зам” музей албан ёсоор нийтийн хүртээл болгон нээж, Эрээн хот түүх соёлын музейтэй болов.

Музей нь 1400 орчим метр квадрат талбайтай, Эрээн хотын эртний эдлэл цуглуулагч Сүнь Хайфэнгийн арав гаруй жилийн цуглуулга болон шинэ чулуун зэвсгийн үеэс Чин гүрний сүүл хүртэлх жилүүдийн 1000 гаруй содон зүйлийг дэлгэн үзүүлж, маш олон эртний эд зүйл нь Хятад, Монгол, Орос  зэрэг орнуудын хотуудаас олдсон байна. Уг музей бүхэлд нь "Цайн зам" энэ чухал бизнесийн замын түүх, соёлын хувьсал өөрчлөгдсөн тухай харуулсан тул "Цайны зам музей" гэж нэрлэгдсэн байна. Энд дурдахад манай хот нь "Цайн зам"-ын чухал хот болж улам олон хүмүүс түүхэн дэх Эрээн хоттой танилцан, музейн дунд үзмэр, текст, зураг, нөлөө бүхий материал зэргээр Манай Эрээн хотын түүх соёл, хөгжлийн байдлыг өгүүлсэн байна.

Сүнь Хайфэн өнгөрсөн зууны 90-ээд оны үеэс эхлэн, 10 гаруй жил иргэдийн дунд тараагдсан зүйлсийг цуглуулж судалж явав. Тэрээр сэтгүүлчдэд хэлэхдээ,"2000 онд Эрээн хотод ирэв. Эрээн хот бол миний хоёр дахь нутаг, би нутгийн эдгээр эд эрдэнэсийг цуглуулан манай хотынхоо уламжлалт соёлын үйлсийг дэмжихээр шийдсэн юм" гэв.

Бүтээн байгуулалт хийх анхны төлөвлөлтөөс эхлээд, би Хятад улсын том, жижиг музейнүүдээр очиж, шинжээчидтэй холбоо барин, холбогдох байгууллага нэгжүүдээс зөвшөөрлүүдийг хүлээн авч, бараг хоёр жилийн турш бэлтгэл ажил хийв. Музейг нээх анхны байдлаа дурдахад Сүнь Хайфэн: "Цуглуулга эсвэл нээлттэй музейн үйл ажиллагаа явуулж байгаа нь миний зорилго бол хэзээ ч мөнгө олохын төлөө биш, харин хүмүүсийг эртний цайны соёлыг судлах, хотын олон хүн өөрийн нутгийн талаар танилцаасай.  Мөн бидний хотод нэгэн соёлын өнгө төрх нэмж, Эрээн хотыг гадаадад ухуулах нэрийн хуудас нь болоосой гэж хүсэж байна" гэв.

Танилцуулснаар, музей нь үнэ төлбөргүй олон нийт, жуулчдад үзүүлж, хятад, монгол хөтөчтөй аж.

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : Эрээн хотын сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл