solongonews
“Хятадын зам харилцааны тогтвортой хөгжил” цагаан ном нийтлэгдэв
2020-12-22 21:22
“Хятадын зам харилцааны тогтвортой хөгжил” цагаан ном нийтлэгдлээ.

  Хятадын Төрийн зөвлөл “Хятад улсын зам харилцааны тогтвортой хөгжил” цагаан гадарт номыг 12-р сарын 22-нд нийтэлсэн байна. 2016 оны 12-р сард “Хятад улсын зам тээврийн хөгжил” цагаан ном нийтэлсний дараа Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба ийнхүү засгийн засгийн цагаан ном дахин нийтлэх хэлбэрээр зам тээврийн ажил болон ололт амжилтыг бүх талаар танилцууллаа.

    Энэхүү номд Хятад улсын зам харилцааны хөгжлийн ололт амжилтыг бүх талаар тусгаж, ХКН-ын 18 дугаар их хурлаас хойших Хятад улс зам харилцааны хөгжлийг сайжруулах талаар хэрэгжүүлсэн иж бүрэн бодлого, арга хэмжээг гол болгон тайлбарлаж, Хятад улсын зам харилцааны тогтвортой хөгжлийн үзэл ойлголт, практикийг гүнзгий танилцуулан, түүнчлэн Хятад улсын зам харилцааны хөгжлийн хойшдын бодлого, үзэл баримтлалтыг дэвшүүлсэн байна.

        Цагаан номд: БНХАУ байгуулагдсан, нэн ялангуяа өөрчлөлт нээлтийн бодлогыг хэрэгжүүлж эхэлснээс хойш ХКН-ын удирдлага дор Хятад улсын зам тээвэр нь эдийн засаг, нийгэмтэй уялдаатай хөгжих, байгаль экологитой зохицох үзэл ойлголтыг баримталж, ард олны сэтгэлд хүрсэн зам харилцааг бүтээн байгуулахаар зорилт болгов. Бие даан хүчирхэгжиж, шаргуу мэрийн чармайж, дэлхий нийтийн анхаарлыг татсан хөгжлийн ололт амжилтад хүрч, дэд бүтэц буурай, хоцрогдсон уулын төрх байдлыг туйлбартай өөрчилж, нийгэм, эдийн засгийн хөгжилд хүчтэй баталгаа ханган, Хятад улсын онцлогтой зам харилцааны хөгжлийн замналыг олсон гэж тэмдэглэжээ.

Цагаан номд мөн: Өдгөө дэлхий дахин зуун жилд тохиогоогүй ихээхэн өөрчлөлтийг туулж, улс орнуудын хэтийн төлөв, хувь заяа улам нягт холбоотой болж, зам харилцаа нь дэд бүтцийн түншлэлийг нэмэгдүүлэх, олон нийт харилцан ойлголцоход чухал гүүр болж байна. Хариуцлагатай том гүрний хувьд Хятад улс НҮБ-ын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн үйл явцыг нямбай сайтар хэрэгжүүлэн, олон улсын зам харилцааны засаглалд идэвхтэй оролцож, олон улсын харилцаа хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэн, дэлхийн тогтвортой хөгжил, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын бүтээн байгуулалтыг ахиулахад Хятад улсын оюун ухаан, хүчин чадлыг нэмэрлэх болно гэж тэмдэглэсэн байна. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН РАДИО
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл