solongonews
ЭЗХАХБ 2023 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамаглалыг 2.2 хувиар бууруулав
2022-09-27 17:35
ЭЗХАХБ 2023 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамаглалыг 2.2 хувиар бууруулав.

 Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага 26-ны өдөр дунд хугацааны эдийн засгийн төлөв байдлын тайлангаа нийтэлснээр “Дэлхийн эдийн засаг хүлээгдэж байснаас илүү удааширч, 2022 онд эдийн засгийн өсөлт ердөө 3 хувь байх төлөвтэй байж, 2022 оны зургаадугаар сард 2.8 хувиар өснө гэж таамаглаж байснаас 2023 онд 2.2 хувь болж удаашрах болно”.

 “КОВИД-19”-ийн цар тахлын нөлөө удаан үргэлжилж, Украины хямрал эрчим хүч, хүнсний бүтээгдэхүүний үнийг огцом өсгөж, инфляцын дарамтыг даамжруулан, олон улсын эдийн засгийн үзүүлэлтүүд урт хугацааны өсөлтийг удаашруулж байгааг илтгэж байна гэж тайланд дурдав. Энэ оны хоёрдугаар улиралд дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүн зогсонги байдалд орж, олон орны эдийн засагт инфляц оны эхний хагаст 1980-аад оноос хойших хамгийн дээд түвшиндээ хүрсэн байна.

 Тус тайланд АНУ-ын эдийн засаг энэ онд 1.5 хувиар өсөж, ирэх онд 0.5 хувиар буурна гэж таамаглаж байна. Евро бүсийн эдийн засаг энэ жил 3.1 хувиар өсөхөөс өмнө ирэх жил 0.3 хувиар буурч, G20 энэ жил болон ирэх онд 2.8 хувь ба 2.2 хувиар өсөх болно.

 Уг тайланд олон улсын эдийн засаг өргөн хүрээтэй инфляцтай байгаа бөгөөд ихэнх томоохон эдийн засгийн гол инфляц энэ улиралд дээд цэгтээ хүрэх төлөвтэй байгааг онцолжээ. Ирэх оныг харахад хэдийгээр мөнгөний хатуу чангаралт, нийлүүлэлтийн гацааг зөөлрүүлэх нь дэлхийн инфляцын дарамтыг хэсэгчлэн бууруулах төлөвтэй байгаа ч эрчим хүчний үнийн өсөлт, ажиллах хүчний зардал зэрэг нь инфляцын бууралтын хурдыг бууруулж болзошгүй юм.

 Парист төвтэй ЭЗХАХБ нь 1961 онд байгуулагдсан бөгөөд одоогоор АНУ, Их Британи, Герман, Франц, Япон, Өмнөд Солонгос зэрэг 38 гишүүн оронтой.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл