solongonews
2015 онд Өвөр Монголын хөдөлмөр эрхлэлтийн байдал тогтвортой байв
2016-02-26 11:27
2015 онд Өвөр Монголын хөдөлмөр эрхлэлтийн байдал тогтвортой байв.

2015 онд Өвөр Монголын хөдөлмөр эрхлэлт, ажил олголт, аж ахуй эрхлэх бодлогыг сайжруулж, их дээд сургуулиудын төгсөгчид зэрэг гол хөдөлмөр эрхлэгчдийн хөдөлмөр эрхлэлтийг зохион байгуулж, олон нийт ажил үйлс шинээр эрхлэхийг нэмэгдүүлж, мэргэжлийн ур чадварын сургалтыг үргэлжлүүлэн сайжруулж, тогтвортой ажлын байрыг бий болгохыг идэвхтэй ахиулсан байна.

2015 онд Өвөр Монголын хөдөлмөр эрхлэлтийн байдал тогтвортой байсан. Нийт 268.6 мянган хүнийг шинээр ажлын байраар хангаж, ажилгүйдсэн иргэдийг дахин ажлын байраар хангасан тоо 61.1 мянга, ажилд ороход хүнд байгаа  66.7 мянган иргэдэд ажлын байраар хангах жилийн зорилгоо 107, 122, 111 хувиар тус тус биелүүлсэн байна. Хот суурингийн бүртгэлтэй ажилгүйдлийн хэмжээ 3.65 хувьтай байсан бол оны эхний байдлаас 4.0 хувиар багассан байна.

137 мянган коллеж төгсөгчдөд ажил олгож, жилийн үүргээ 105 хувиар давуулан биелүүлсэн байна. Малчин, тариачдыг бусад салбарт шилжүүлж ажлын байраар хангасан тоо 2.574 сая болж, жилийн үүргийг 105 хувиар давуулан биелүүлсэн байна. 2015 онд ӨМӨЗО-оос шинээр ажил үйлс эрхлэх, хувиараа бизнес, ажил хөдөлмөр эрхлэхийг дэмжих фондын мөнгийг нийт 610 сая юань хуримтлуулж, хувийн бизнес, ажил хөдөлмөр эрхлэхэд туслах зээлийг 2.689 тэрбум юань олгосон байна. Мөн шинийг санаачлах, шинээр хувийн бизнес эрхлэх нөхцөл бий болгож, 34 төслийг шагнан урамшуулж, хувийн бизнес, ажил хөдөлмөр эрхлэх хүрээлэн болон суурин газрын бүтээн байгуулалтыг дэмжсэн байна.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : http://www.nmg.gov.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл