Гадаадын удирдагчдын гэргий Бээжин дуурь үзэв
2019-04-27 21:11
БНХАУ-ын дарга Ши Жиньпиний гэргий Пэн Лиюань 04-р сарын 27-нд Бүс ба замын олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний II чуулгад оролцож буй гадаадын орнуудын удирдагчдын гэргий нарын хамт Күньчюй, Бээжин дуурь үзэж, тэдэнд Күньчюй, Бээжин дуурийн түүх соёлын онцлогийн талаар танилцууллаа.

Пэн Лиюань: - Өнөөдөр бид Хятадын эртний сонгодог цэцэрлэгт хүрээлэнгээр аялж, Күньчюй, Бээжин дуурь үзлээ. Бүс ба замд оролцож буй орнууд бүгд өөр өөрийн өвөрмөц соёлтой. Бид олон оронтой соёл иргэншлийн солилцоогоо эрчимжүүлэхэд бэлэн байна гэжээ.


Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх
