solongonews
Хятадын ядуу 832 сянь цахим худалдаанд хамрагдав
2020-10-29 10:22
Хятадын ядуу 832 сянь цахим худалдаанд хамрагдав.

Хятад улсын цахим худалдаа хөдөө тосгонд нэвтрэх ерөнхийлсөн жишиг арга хэмжээ ядуу 832 сянийг хамруулсан бөгөөд Хятадын хөдөө тосгоны интернетийн жижиглэнгийн худалдааны хэмжээ 2014 онд 180 тэрбум юань байснаас 2019 онд 1.7 их наяд юаньд хүрэв. Ойрын өдрүүдэд Гүйжөү мужийн Гүй-Ян хотод болсон 2020 оны интернетээр ядууст туслах, дижитал хөдөө тосгоны хөгжлийн ажлын хурлын үеэр сэтгүүлч дээрх мэдээллийг ирүүлсэн юм.

Одоогийн байдлаар Хятадын ядуу тосгонд шилэн кабел нэвтэрсэн хэмжээ урьд нь 70 хувь хүрэхгүй байснаас одоо 98 хувьд хүрч нэмэгдэв. Хятадын дунд бага сургуульд интернет нэвтрүүлсэн хэмжээ 2016 оны эцэст 79.2 хувь байсан бол 2020 оны 8-р сард 98.7 хувьд хүрэв. Зайны эмчилгээнд улсын зэрэглэлийн бүх ядуу сяны эмнэлгүүд бүрэн хамрагдав. Ингэснээр интернетээр олон нийт, ядууст туслах ажиллагаа нь ядуу бэрхшээлтэй хүмүүст илүү хүртээмжтэй болж байна.

Хурлын хугацаанд, China Mobile, Alibaba, Хятадын Интернет хөгжлийн сан зэрэг 38 аж ахуйн нэгж, нийгмийн байгууллага ядуу 42 сяньтай ядууст туслах 77 төсөл хэрэгжүүлэхээр тохиролцов. Эдгээр төсөл нь интернетээр холбох, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг интернетээр борлуулах, зайны сургалт, цахим сургалт, ухаалаг машин зэрэг салбарыг хамарсан байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл