solongonews
09 дүгээр сард CPI 2.8 хувиар өсөж өмнөх сараас 0.3 нэгжээр өссөн байна
2022-10-15 10:31
09 дүгээр сард CPI 2.8 хувиар өсөж өмнөх сараас 0.3 нэгжээр өссөн байна.

   10-р сарын 14-ний өдөр Хятадын Үндэсний статистикийн газрын мэдээлснээр 09-р сард Хятадын оршин суугчдын хэрэглээний үнийн индекс ноднин жилийн мөн үеийнхээс 2.8 хувиар, өмнөх сараас 0.3 нэгжээр өссөн байна.

   Статистик мэдээллээс харахад 09-р сард хүнсний бүтээгдэхүүний үнэ ноднин жилийн мөн үеийнхээс 8.8 хувиар өссөн нь өмнөх сараас 2.7 нэгжээр өндөр байв. Хүнсний бүтээгдэхүүнд гахайн махны үнэ 36 хувиар буюу өмнөх сарынхаас 13.6 нэгжээр өссөн бол шинэ соргог жимс, хүнсний ногооны үнэ 17.8, 12.1 хувиар тус тус өсжээ.

   09-р сард хүнсний бус барааны үнэ өмнөх жилийн мөн үеийнхээс 1.5 хувиар өсөж, өсөлтийн хэмжээ нь өмнөх сараас 0.2 нэгжээр буурсан байна.

Найруулагч: Ш.Цогзолмаа
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл