solongonews
Дэлхийн алдарт загвар зохион бүтээгч Оскар Дэ Ла Рента
2014-10-22 18:06
Өнгөрсөн даваа гарагт дэлхийн алдарт загвар зохион бүтээгч Оскар Дэ Ла Рента 82 насандаа орчлонгийн мөнх бусыг үзүүллээ. Тэрээр Бүгд Найрамдах Доминикан Ард Улсад /БНДАУ/ мэндэлсэн бөгөөд Европ улсад суралцахаар шилжин нүүсэн юм.

        Өнгөрсөн даваа гарагт дэлхийн алдарт загвар зохион бүтээгч Оскар Дэ Ла Рента 82 насандаа орчлонгийн мөнх бусыг үзүүллээ. Тэрээр Бүгд Найрамдах Доминикан Ард Улсад /БНДАУ/  мэндэлсэн бөгөөд Европ улсад суралцахаар шилжин нүүсэн юм. 1960 онд Нью-Йоркт ирсэн ба эндээс л ирээдүйн алдар цуутай загвар зохион бүтээгч болох анхны гараагаа эхэлж байлаа. 1965 онд Рента түүний байрны эзэн болох Жакилин Кеннедиг анх хувцасласнаар өөрийн үйлдвэрийн шошго тэмдгээ хадаж, амжилт бүтээлийн хөлөг онгоцоо хөөргөсөн юм.

Түүнээс хойш Сара Жесика Паркераас эхлээд Опра Винфрей болон тэргүүн хатагтай Мишел Обамагаас Жорж Клуни, түүний шинэ сүйт бүсгүй Адам Аламудин нарын алдартнууд Рентагийн сонгодог, дэгжин чамин бүтээлийг шагшин магтаж шуугилдацгааж байв. Түүний хувцас хунар өө сэвгүйн дээр итгэмээргүй чамин тансаг, өмсөхөд биед маш эвтэйхэн. Тэрчлэн үс засалт, нүүр будалтын хувьд түүний сонголт гайхмаар төгс зохицолтой. Загвар өмсөгчдийг гэрэл  цацруулсан, хамгийн үзэсгэлэнтэй харагдуулж чаддагаараа онцгой. “-Би загвар зохион бүтээгч болохоор миний үүрэг бол эмэгтэй хүнийг ямагт байж болох хамгийн үзэсгэлэнтэйгээр харагдуулах ёстой гэдгээ мэдэрдэг” гэж Рента нэгэнтээ ярьж байсан юм. Энэ бол маргашгүй бодит байдал. Бүсгүй хүнийг гоо сайхан харагдуулахын төлөөх түүний авьяас билиг, ур чадвар үргэлж мөнх үгүйлэгдсээр үлдлээ.

Оскар Дэ Ла Рэнта гэгч гайхамшигт эрэгтэй. Товчоор хэлбэл түүний загварлаг, гоёмсог байдлыг хэнтэй ч харьцууламгүй дээд зэрэглэлийн нэгэн. Миний хувьд  Оскарын цөөн хэдэн шоу үзүүлбэрт хамтран ажилласандаа өөрийгөө азтайд тооцож, сэтгэл хангалуун явдаг юм. Түүний гоёмсог тансаг даашинзуудтай зохицуулан нүүр будалт хийлгэх бүртээ зүрх минь догдолдог. Оскар бол уран зөгнөгч, тэрээр эмэгтэй хүнийг хэрхэн яавал хүссэнээрээ хээнцэр дэгжин, гоё цэмцгэр, эмэгтэйлэг мөртлөө хүчтэй харагдуулж болохыг мэддэг гэж Жэки Кеннеди дурсан ярьж байна.

Тэргүүн хатагтай Жэки Кеннеди 1962 оны 3-р сар. Оскар Дэ Ла Рэнтагийн бүтээсэн загварыг өмссөн байгаа нь.
         Оскар бол дэлхийн шилдэг арван загвар зохион бүтээгчдийн тавдугаарт зүй ёсоор ордог ба тогтворгүй өөрчлөгдөж байдаг аж үйлдвэрлэлийн салбарт итгэмээргүй эрх мэдэлтэй нэгэн билээ. Тэр зөвхөн Жэки Кеннеди, Грэйс гүнжийн хувцас загварыг тодорхойлоод зогссонгүй, Тэйлор Свифт, Жорж Клуни, түүний сүйт бүсгүй Алан Аламуддин зэрэг дэлхийн нэр хүндтэй оддыг ч хувцаслаж байлаа. Эмэгтэй хүн ямагт сэтгэл булаам гоо сайхан, чамин гоёмсог байх ёстой гэдэгт бүрэн итгэдэг ба энэ үзэл бодлоо Оскар хэзээ ч өөрчилж байсангүй. Тэрээр хамгийн супер загвар өмсөгч, эсвэл  орчин тойрны залуу, чадварлаг баг болон олон нийтийн мэдээллийн хэрэгслийн хандлагаас ч үл хамааран хэн ямар шинэлэг, шинэ байна түүнд чин сэтгэлийн угаас маш онцгой ханддаг нэгэн байсан юм гэж Карли Клосс дурсан ярьж байна.

Карли Клосс Оскар Дэ Ла Рэнтагийн Хавар-2015 шоуны хаалтыг хийж байгаа нь. Өнгөрсөн сард Нью-Йорк хотноо

      Оскар хамгийн алиа хошин зантай, ямар бахдалтай нэгэн гээч. Тэр гагцхүү загвар зохион бүтээгч төдийгүй итгэмээргүй ур чадвартай, загварлаг хүн болохын дээр өө сэвгүй царайлаг бас маш хөгжилтэй, санаанд оромгүй хошин шогийн мэдрэмжтэй хүн байлаа. Харилцаж буй хүн рүүгээ нүдээ ирмэхийн хамт шог хошин үгсийг байнга илгээж байдаг алиа шогч зантай нэгэн.  Энэ нь өвөрмөц онцгой нэгэн харилцааны хэрэглүүр бөгөөд эргэн тойрныхоо хүмүүст хайр түгээж байдаг гэлтэй. Оскар бол гайхамшигтай содон, бас үнэхээр давтагдашгүй хэмээн Тэйлор Свифт түүнийг үгүйлэн ярьсан юм.

Өнгөрсөн жилийн Гоёлын наадамд Тэйлор Свифт Оскар Дэ Ла Рентагийн зохиосон загварын хувцсыг өмсөж байгаа нь.

 


                              Бэлтгэсэн: Э.Үржинханд
                           Эх сурвалж: www.yahoo.com

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл