Нээх л их юм хийж байгаа хүн шиг гадуур дотуур их л гүйнэ. Надад хайртай юм чинь намайг ойлгож л таараа. Ойлгохгүй бол надтай хамт байх ч хэрэггүй хэмээн өөрийгөө нээх их юманд бодон сэхцэн амьтан байдаг байлаа. Өдөр хоногууд ийм байдлаар өнгөрсөөр л... тэр минь надад гомдсон ч нуугаад өнгөрдөг байсан юм билээ. Намайг завгүй гэдгийг ойлгодог байсан.
Нэг өдөр миний ажил эрт дуусаад уулзъя гэхэд тэр минь удаан уулзаагүй найзуудтайгаа уулзах ёстой өдөр гээд надтай уулзсангүй. Миний ч дургүй хүрлээ. Хүн ганц өдөр завтай болж байхад энэ тэр гээд л хэрүүл өдөж гарлаа... энэ зүйлээс болон маргаан үүслээ. Үүсэх үүсэхдээ өмнөх бүх зүйлсийг дэлгэн ярьцгааж хэрэлдэж эхлэв. Тэр надад уурлан “ чиний бүх ажлийг чинь би хүлээн зөвшөөрдөг байсан , завгүй өдрүүдэд чинь би чамайг хүлээдэг байсан одоо хангалттай хоюулаа зам замаа хөөе” гэж хэлсэн юм. Тэрүүхэн үедээ энэ хүнээс салбал би бараг л амжилтанд хүрнэ ухааны юм боддог байсан болохоор цаг үрэх зүйлгүй амар боллоо хэмээгээд хэлсэн ёсоор нь 2 тийшээ боллоо.

Гэвч бүх зүйл миний бодсноор болоогүй. 14 хоног өнгөрөхөд бүх зүйл өөрчлөгдсөн. Сэтгэл нэг л тогтворгүй. Алдаа гаргах үед минь намайг дэмжин дээш босгодог , амжилт гаргах үед минь хамтдаа баярладаг , ядрах үед минь намайг халамжилдаг , даарах үед минь гарыг минь дулаацуулдаг гайхалтай хүн миний хажуунаас холдсон байлаа. Хажууд байхдаа ямар ч үүрэггүй мэт хирнээ хамгийн их нөмөр нөөлөг , хамгийн их эр хүчийг надад бэлгэлдэг байсан хүнийг би тоодоггүй байж.
Амжилт хичнээн гайхалтай ч хүйтэн шөнө чамайг дулаацуулахгүй
Бүсгүйчүүд бид бүх зүйл миний зөв юм шиг. Бүх зүйл миний хэлснээр болох ёстой юм шиг. Тэр хүн намайг хаяад явахад надад ямар ч өөрчлөлт гарахгүй юм шиг аашилдаг тийм л бардам улс. Гэхдээ хажууд минь хэн ч байхгүй болохоор хүн бүх зүйлийг ухаардаг юм байна лээ. Та нар минь байхгүй болоход нь биш байгаа цагт нь амжиж хайрлаарай. Найз залуу , нөхөр чинь чамайг баярлуулах албагүй. Чи ганц өдөр гэнэтийн бэлэг барин шалтгаангүй бэлэг бэлдээрэй , ганц өдрийн бүх ажилаа хойш нь тавиад зөвхөн түүндээ анхаарлаа хандуулаарай. Гаднаас нь харахад ханхайсан том эрчүүд байдаг ч эмэгтэй хүнээс уяхан , гомдомхой , гомдсон ч гэсэн гаднаа илэрхийлж чаддаггүй тийм л өхөөрдөм хүмүүс байдаг юм шүү. Хэрвээ найз залуутайгаа хэрэлдсэн бол яг одоо буулт хийгээрэй. Тэд үргэлж бидний ардаас гүйх албагүй шүү дээ. Хажуудаа байхгүй болохоос нь өмнө хайрлаад , халамжлаад аваарай. Хэзээ ч амжилт чамайг хайрлахгүй , халамжлахгүй , эрхлүүлэхгүй...
Хайртай залуугаа яг одоо үнсээд би чамдаа хайртай шүү гээд хэлээрэй.

