solongonews
Ахмадуудад өгөх зөвлөгөө
2021-01-26 14:18
Ахмадууд өдөрт нэг удаа бие засах нь хоолны дуршилд сайнаар нөлөөлдөг.

Унтаж амрах. Нас ахих тусам шөнийн нойр муу байдаг тул өдөр нойр авах нь зайлшгүй бөгөөд шөнийн нойрны алдагдлыг үр дүнтэй нөхөж чадна.

Гурван цаг ажиллана. Ахмадууд ажилгүй зүгээр сууж чадахгүй. Сонин унших, ном унших, бичих, дуулах, интернэтээр аялах, шатар тоглох, дэлгүүр хэсэх, сайн дурын ажил хийх зэрэг хийх дуртай зүйлээ олох нь зүйтэй.

Дөрвөн удаа хооллоорой. Өдөрт гурван удаа хооллохоос гадна ахмадууд үдээс хойш хөнгөн зууш нэмж идэх хэрэгтэй. Учир нь ахмадууд хоолны дуршил багатай тул хоол бага хэмжээгээр олон удаа идэх хэрэгтэй.

Таван аяга ус ууна. Ахмад хүний бие дэх ус аажмаар буурч, ус алдах нь амархан байдаг тул эрт босоод нэг аяга бага зэрэг давстай буцалсан ус ууж гэдэс, ходоодоо цэвэрлээрэй. Өглөө үдээс хойш тус тус хоёр аяга ус ууж бие дэх усыг нөхнө.

Жаран минутын өглөөний дасгал хийнэ. Өглөө гүйх, дасгал хийх зэрэг нь өндөр настнууд тухайн өдрийг сайхан өнгөрүүлэхэд тустай.

Оройн цагаар мэдээ үзэх. Хөгшин хүн өөрсдийгөө хаалттай байлгаж чаддаггүй. Өдөр бүр ТВ-ээр мэдээ үзэж, үндэсний асуудалд илүү анхаарах хэрэгтэй.

Найман төрлийн хоол хүнсийг илүү ихээр хэрэглэх. Ахмад настнууд янз бүрийн хоолны дэглэм барьж байх ёстой бөгөөд өндөг, загас, махыг дунд зэргийн хэмжээтэй, жимс, хүнсний ногоо, мөөг, шар буурцгийн төрлийн бүтээгдэхүүнийг ихээр хэрэглэвэл зүйтэй.

Орой есөн цагт унтах. Ахмад настнууд хангалттай унтах нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Оройн 9 цагт амарч, өглөө нь таваас зургаан цагт босох сайхан дадал зуршилтай болох нь зүйтэй.

Бүх зүйлд төгс төгөлдөр байхыг бүү шаард. Дэлхий ертөнцөд үргэлж сэтгэл ханамжгүй зүйл байдаг. Гэхдээ өтлөх насандаа аз жаргалтай байхын тулд өргөн цар хүрээтэй бодож сэтгэн сэтгэл хангалуун байх хэрэгтэй.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : https://wenku.baidu.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл