Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И наймдугаар сарын 24-ний өдөр Гуанши мужийн Бэйхай хотод Унгарын Гадаад харилцаа, гадаад эдийн засгийн сайд Сиалто нартай хэлэлцээ хийв.
Ван И хэлэхдээ: - Гадаад хэргийн сайд Сиалто бол Европт “COVID-19”-ийн дэгдэлт эхэлсний дараа Хятадад айлчилж байгаа ЕХ-ны анхны сайд юм.
Хятад улс Хятад улсын ашиг сонирхол, хууль ёсны ашиг сонирхлын холбоотой асуудлаар Унгарын шударга ёсыг сайшааж, Унгартай стратегийн харилцан итгэлцлийг улам бүр нэмэгдүүлэхэд бэлэн байна. "Бүс ба Зам" -ын хамтарсан бүтээн байгуулалт дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Хятад-Унгарын иж бүрэн стратегийн түншлэлийг шинэ өндөрлөгт хүргэх болно. Нэг тал нь дээрэлхэх явдал нэмэгдэж байгаа байдалд чиглүүлэн Хятад, Европын Холбоо олон талт үзэл баримтлалыг тууштай хамгаалах ёстой. Мөн энэ оны хоёрдугаар хагаст Хятад Европын орнуудын дээд түвшний солилцоог хамтран зохион байгуулах. Мөн Хятад, Европын холбооны хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээрийг энэ онд багтааж хийх бөгөөд Хятад, Европын холбооны харилцааг "тахал хижгийн дараах эрин" -д илүү тогтвортой байхыг ахиулах болно гэжээ.
Сиалто хэлэхдээ: - Унгар улс богино хугацаанд тахлын тархалтыг амжилттай намдааж чадсан Хятад улсыг өндөр үнэлж, Хятад улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, Хятадтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх, олон талт хамтын ажиллагааг бүрэн дэмжиж ажиллахад бэлэн байна гэжээ.
