solongonews
Хятад улс уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулахын төлөө хичээн зүтгэсээр байна
2022-11-10 18:00
Хятад улс уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулахын төлөө хичээн зүтгэсээр байна.

   Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 11-р сарын 09-ний өдөр болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ "Эдүгээ дэлхий нийтээрээ уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулах асуудлаар ноцтой сорилтод тулгарч байна. Хөгжиж буй орнууд үүний хорыг хамгаас илүү амсдаг. Хятад улс бодитой үйл ажиллагаагаараа уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулахын төлөө хичээн ажилласаар байна" гэжээ.

Жао Лижянь хэлэхдээ "Одоогийн байдлаар дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулах ажил хүнд сорилттой тулгарч байгаа бөгөөд хөгжиж буй орнууд уур амьсгалын өөрчлөлтийн асуудлын хамгийн том хохирогч болж байна. “Бид их хурлаас хөгжиж байгаа орнуудын анхаардаг хохирол болон хохирлын асуудалд оновчтой зохицуулалт хийхийг дэмжиж, хөгжингүй орнуудын уур амьсгалын өөрчлөлтийг аргацаах түүхэн хариуцлага болон олон улсын үүрэг хариуцлагаа хянамгай хэрэгжүүлж, ялангуяа 100 тэрбум ам. долларын амлалтыг нэн яаралтай биелүүлэх бөгөөд дасан зохицох хөрөнгө мөнгийг хоёр дахин нэмэгдүүлэх арга замыг дурдан гаргаж, хөгжиж байгаа орнуудыг хавсран уур амьсгалын өөрчлөлтийг аргацаах чадвараа дээшлүүлж, өмнөд умардын харилцан итгэлцэл болон үйл ажиллагааны хамтын хүчээ нэмэгдүүлнэ” гэв.   

Жао Лижянь хэлэхдээ "Хятад улс ямагт уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулах бодитойгоор  хичээн зүтгэсээр байна. Хятад орон  уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулахад идэвхтэй хариу арга хэмжээ авах үндэсний стратегийг хэрэгжүүлж, экологийн тэргүүлэх байр суурь эзэлж, бохирдолгүй, нүүрстөрөгч багатай хөгжлийн замаар хэлбэрэлтгүй замнаж байна" гэв.

Жао Лижянь хэлэхдээ "2012 оноос 2021 он хүртэлх 10 жилийн хугацаанд Хятад улс эрчим хүчний хэрэглээний өсөлтийн хурдыг жил бүр 3 хувьд тогтоон барьж, дунджаар 6.6 хувийн эдийн засгийн өсөлтийг баталж чадсан юм. Хятадын ДНБ-д ноогдох хүлэмжийн хийн ялгарал ойролцоогоор 34.4 хувиар, ДНБ-д ноогдох эрчим хүчний хэрэглээ 26.4 хувиар буурчээ. Энэ нь 1.4 тэрбум тонн стандарт нүүрсийг хэмнэлээ гэсэн үг юм. Хятад улс цаашид талуудтай хамтран, дэлхийн уур амьсгалын засаглалд идэвхтэй оролцож, уур амьсгалын өөрчлөлтийн сорилтыг хамтран зохицуулахад бэлэн байна" гэжээ.

Жао Лижянь хэлэхдээ "ХКН-ын ХХ их хурал нь Хятад улсын “хос нүүрстөрөгч”-ийн харалтыг биелүүлэх зорилтын талаар улам нэг алхам чухал байрлуулалт хийв. Хятадын тал цаашид бүх талуудтай хүч нэгтгэн дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулах ажилд идэвхтэй оролцож, уур амьсгалын өрсөлдөөнийг хамтдаа аргацаах болно" гэв.

Найруулагч: Ш.Цогзолмаа
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл