Ли Кэчян ”Белград хотын хүндэт иргэн” болов
2014-12-19 16:59
Энэ сарын 18-нд, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Белград хотын захиргааны танхимд ”Белград хотын хүндэт иргэн”-ний гэрчилгээг хүлээн авав. Сербийн ерөнхий сайд Александр Вуич түүний хамт уг арга хэмжээнд оролцов.

Ли Кэчян, Дундад, Серби хоёр орон Белградад соёлын төв байгуулах нийтлэг ойлголтонд хүрсэн юм. Энэ нь хоёр орны соёлын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд ашигтай гэдэгт итгэлтэй байна гэв.
Дундад судлаач Ценик гэргийн хамт 25 жилийн өмнөд Сербид "Дорнын өрөө" байгуулж, төрөл бүрийн үйл ажиллагаа идэвхтэй зохион байгуулж, Сербийн нийгэм нийтэд Дундадын соёлыг танилцуулсан байна. Ли Кэчян Дундадын засгийн газрын нэрийн өмнөөс "Дорнын өрөө"-д Дундад ном бичиг бэлэглэв.
Ли Кэчян, хоёр орны спортын салбар харилцаагаа нэмэгдүүлж, харилцан суралцаж, найрсаг хамтын ажиллагааны орон зайгаа улам өргөжүүлэхийг хүсэж байна гэв.
Эх сурвалж : mongol.cri.cn/
Дэлгэрэнгүй үзэх
