
Хятадын ГХЯ-ны орлогч сайд Лю Жэньминь, Сингапурын Гадаад хэргийн яамны байнгын нарийн бичгийн дарга Чи Ви Кионг нар хурлыг хамтдаа даргалсан бөгөөд АСЕАН-ны орнуудын гадаад хэргийн яамны албаны бусад хүмүүс хуралд оролцжээ. Талууд Өмнөд Хятадын тэнгисийн холбогдох асуудлыг зохистой зохицуулах талаар өөр өөрийн байр сууриа илэрхийлээд, "Тунхаглал"-ыг бүх талаар үр ашигтай хэрэгжүүлж, тэнгис дэх ажил хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлэх, "өмнөд тэнгисийн үйл ажиллагааны дүрэм"-ийг зөвшилцөх зэрэг сэдвийн хүрээнд санал бодлоо солилцжээ.
Талууд "Тунхаглал"-ыг бүх талаар үр ашигтай үргэлжлэн хэрэгжүүлэхээ амлаж, тэнгис дэх ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, Өмнөд Хятадын тэнгисийн энх тайван тогтвортой байдлыг хамт хамгаалахаа илэрхийллээ. Түүнчлэн Хятад АСЕАН-ны орнуудын гадаад хэргийн сайд нар бүх талаар үр ашигтайгаар "Тунхаглал" хэрэгжүүлэх тухай нэгдсэн мэдэгдэл нийтэлж, ажлын ахицаа түргэтгэж, эртхэн тохиролцоонд хүрэхийг авч хэлэлцсэн байна.
"Дүрэм"-ийн зөвшилцлийн талаар, "эртхэн үр ашиг" хүртээх үр дүнг хэрэгжүүлж, "Хятад АСЕАН-ны орнуудын тэнгис дэх үйл хэргийг яаралтай зохицуулах албаны талын индрийг түргэвчлэн боловсруулж, удирдлагын чиг хандлагыг тогтоохыг талууд амласан байна.
