solongonews
Эр хүнд яагаад амархан итгэж болохгүй вэ?
2015-12-28 18:21
Жинхэнэ хайрыг бид залуу насандаа хайж олох ёстой юм шиг. Эр хүн эмэгтэй хүн 2 хайр дурлалд хандахдаа огт өөр ойлголттой байдаг. Эр хүнд хурдан итгснээр эмэгтэй хүн маш амархан түүнд дурлаж байхад эр хүн бидний итгэлийг даахгүй үе цөөнгүй байдаг.
 
 
Яагаад вэ?
1. Тэр таныг гомдоож магадгүй
 Зарим бүсгүйчүүд эр хүний царай зүсээс болж дурлаж харин зүрх сэтгэл рүү нь өнгийж харалгүй явсаар ганцаар үлддэг. Тэр танд хайргүй гэдгийг мэдсэн л бол түүнийг эртхэн орхиж салах нь хамгийн зөв алхам. Олон эмэгтэйчүүдийн гаргадаг алдаа бол бүх зүйл ийм хэвээр байхгүй, байдлыг өөрчилж болно гэдэгт итгэдэг явдал юм. Та хайр дурлалыг эхлүүлмээргүй мөн бүтэхгүй гэж бодсон л бол ганцаар байсан нь дээр. 
 
2. Тачаангуй эрчүүдэд итгэж болохгүй
Мэдээж бүх тачаангуй эрчүүд биш л дээ. Гэхдээ тэдний ихэнхи нь итгэл дааж чадахгүй, цаанаа өөр эмэгтэйэй, яг л гаднаа гяланцаг дотроо паланцаг гэдэг шиг байдаг. Тиймээс түүнд зүрх сэтгэлээ нээж өгөх тал дээр яарах хэрэггүй. Сайн харах хэрэгтэй.
 
3. Өөрийнхөө доторх хүнтэй ярилцах хэрэгтэй
Магадгүй та зүгээр л нэг хоосон зайг дүүргэхийг хүсч түүнд итгэлээ өгөх гэж байж болох юм. Саяхан найз залуугаасаа салсан бүсгүйчүүд түүнийг хурдан мартахын тулд шинэ дурлалд яарах нь элбэг байдаг. Хэрвээ та хэн нэг эр хүнээс хангалттай хайр халамж аваагүй, таныг гэх сэтгэлийг мэдрээгүй байгаа бол түүнд итгэх нь зөв үү? үгүй юм гэдгийг сайн бодоод үзээрэй.
 
4. Маш болгоомжтой сонголтоо хийх ёстой
Танд түүнийг бодох хугацаа байгаа гэдэгт итгэлтэй байна. Эмэгтэй хүн хүнээ зөв сонгох нь бидний амьдралд хамгийн чухал зүйл байдаг. Таны сэтгэлд нэг л хүрэхгүй байгаа залууд хайран цаг хугацаагаа бүү зарцуул. Таныг чин сэтгэлээсээ хайрлах хүн гарч иртэл хүлээ. Хэрэггүй залуустай зугаалж явснаас өөрийгөө илүү хөгжүүлж улам сайхан эмэгтэй бол. 
 
5. Тэр таниас нэг л юм нуугаад байгаа юм шиг
Эр эм хүмүүс бие биенийхээ тухай сайн мэдэхийн тулд болздог. Гэвч болзооны үед та ямар нэгэн зүйлийн тухай асуухад тэр зайлсхийж, сэдвийг өөрчлөх гэх мэт үйлдлүүд хийх нь сэжиг дагуулдаг гэдгийг санаж яваарай. Эрчүүл гэдэг таны хэзээ ч төсөөлөөгүй зүйлээ ч таниас нууж магадгүй. 
 
6. Тантай үргэлж хамт байхыг тэмүүлдэггүй
Юуны учир вэ? Танд унаж тустлаа дурлаагүй л учраас. Үнэхээр таныг өөрийн болгохыг хүссэн эр хүн тантай үргэлж холбоотой байхыг хүсдэг ба юу ч болж байсан таны үгэнд орж чадах хүчийг та бэлэглэж чаддаг. Тиймээс ийм төрлийн эрчүүд танд хань болохгүй гэдгийг эртнээс мэддэг байх хэрэгтэй.
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл