solongonews
Төлөөлөгч Хувьсгалт экологийн цэвэр малын ашиг шимийн талаар чухал санал дэвшүүллээ
2020-01-15 10:04
Хувьсгалт төлөөлөгч:- Экологийн цэвэр малын ашиг шимийн хангалтыг нэмэгдүүлэхэд бэлчээрийн мал аж ахуйн цар хүрээг өргөжүүлэх хэрэгтэй.

    “Засгийн газрын ордон ажлын тайланд амь ахуйн мал аж ахуйг хөгжүүлэн, чанар сайтай малын ашиг шимийн хангалтыг нэмэгдүүлнэ гэж дурдсан байна.

Энэ нь бэлчээрийн мал аж ахуйгаар голлож байгаа Өвөр Монгол орны хилийн мал маллах хошуудын бодит байдалтай маш сайн нийцэж, малчдын үйлдвэрлэл амьдралтай холбогдсон асуудлыг шууд дурдсан байна гэж Өвөр Монголын Өөртөө засах орны ардын төлөөлөгч, Зүүн үзэмчин хошууны Ээжнуур суурингийн Харговь гацааны малчин Хувьсгалт 01 дүгээр сарын 13-ны өдөр сурвалжилга өгөхдөө хэлэв.

Хувьсгалт:- Байгаль орчин бохирдолгүй байвал сая байгалийн малын ашиг шим цэвэр байж чадна. Энэ малын байгальлаг ашиг шимийн хангалтыг яаж өргөжүүлэх нь өргөн олон малчдын орлогын нэмэгдэлтэй холбогдох чухал асуудал. Ийнхүү бэлчээрийн мал аж ахуйг цар хүрээтэй өргөжүүлэх хэрэгтэй байна. Даруй  дан ганц өрхийн ажиллах арга хэлбэрийг зоригтойгоор идэвхтэйгээр өөрчлөх явдал шаардагдаж байна. Одоо Өвөр Монгол орны мал аж ахуйн оронд нэлээд олон байгуулагдсан гацааны зэрэглэлийн хувьцаат хоршоо, мал аж ахуйн тусгай хоршоо, мал аж ахуйн ерөнхийлсөн үйлчилгээний нийгэмлэг зэрэг зохион байгуулалтыг Засгийн газрын дэмжлэгтэй уялдуулж байгаад малчдын нутаг бэлчээр ашиглах цар хүрээг зохистой өргөтгөх, нутаг бэлчээрийг маш шинжлэх ухаанлагаар ашиглах, улирлын чанартай, нутаг бэлчээрийг өрх холбоолон эзэмших зэрэг шинэ хэлбэрээр дамжиж, нутаг бэлчээрийн байгальлаг эх баялгаа сайн хамгаалахын тулд чанар сайтай,  малын экологийн цэвэр ашиг шимийн чанарыг эх үндсээр нь батлах хэрэгтэй.

- Экологийн малын ашиг шимийн гаралтыг нэмэгдүүлэн малчдын орлогыг нэмэгдүүлэхэд бас орон нутгийн шилдэг малын үүлдрийг сайтар хамгаалах явдал шаардагдаж байна. Шилийнгол аймаг гэхэд Үзэмчин хонь, Сөнид хонь, Цахар хонь, Урианхай хонь зэрэг орон нутгийн шилдэг үүлдрийн хоньтой. Эдгээр орон нутгийн шилдэг үүлдрээ бүтэмжтэй хамгаалах нь мал аж ахуйг экологийн цэвэр байдлаар хөгжүүлж малчдын орлогыг нэмэгдүүлэхэд маш чухал гэж Хувьсгалт төлөөлөгч бодлоо хуваалцлаа.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Өвөр Монголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл