solongonews
TPP-ийн Чилийн бага хуралд оролцохыг Хятад улс идэвхтэй судалж байна
2017-03-12 16:07
Чили улс 3 дугаар сарын 14-нөөс 15-ны өдрүүдэд TPP-ийн гишүүн орнуудын бага хурлыг зохион байгуулах бөгөөд Хятад улсыг урьсан тухай тус орны гадаад хэргийн сайд саяхан мэдээлсэн байна.

    Хятад улс энэ хуралд оролцох уу? Оролцвол аль албан тушаалтныг томилохоор байна? гэсэн сэтгүүлчийн асуултад Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан 10-ны өдөр хариулахдаа:

- Чили улсын зохион байгуулах гэж буй TPP буюу Номхон далайг дамнасан түншийн харилцааны хэлэлцээрийн гишүүн орнуудын бага хуралд оролцох тухай Хятад улс одоогоор идэвхтэй судалж байна. Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн интегралчлалыг Хятад улс дэмжих бөгөөд Чили зэрэг холбогдох улс орнуудтай яриа зөвшилцлөө эрчимжүүлж, Ази, Номхон далайн чөлөөт худалдааны бүсийн бүтээн байгуулалтыг ахиулан, Ази, Номхон далайн бүсийн нээлттэй эдийн засгийг байгуулж, тус бүс нутаг, тэрчлэн бүхий л дэлхийн эдийн засгийн эрүүл тогтвортой хөгжилд шинэ эрч хүч сэлбэхэд Хятад улс бэлэн. Түүнчлэн удахгүй болох бага хурал нь дээрх зорилтыг биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэхийг ч хүсэж байна гэж хэллээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл