solongonews
Ихэнх газар нутгийн сургууль хэвийн хичээллэнэ
2022-02-28 09:43
Ихэнх газар нутгийн сургууль хэвийн хичээллэнэ.

 Төрийн зөвлөлийн Хамтарсан урьдчилан сэргийлэх хяналтын механизм 26-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих, вакцинжуулалтын байдлыг танилцуулав. Үндэсний эрүүл мэндийн комиссын хэвлэлийн төлөөлөгч, сурталчилгааны газрын дэд дарга Ми Фэн хэлэхдээ "Өнгөрсөн долоо хоногт 15 мужид дотоодод халдварлагдсан шинэ тохиолдол бүртгэгдсэн байна".

 Үндэсний эрүүл мэндийн хорооны Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх товчооны орлогч дарга Ү Лянюу хэлэхдээ "Сүүлийн үед дотоодын цар тахал өргөн тархаж, Дельта болон Омикроны хувилбарууд давхцаж байгаагаараа онцлог болж байна" гэжээ.

Хятад улсын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх туршлага үүднээс авч үзвэл, одоогийн урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээ нь Омикроны хувилбарын эсрэг үр дүнтэй байна. Гол нь "дөрвөн эрт" зарчмыг хэрэгжүүлж, "дөрвөн талын үүрэг хариуцлага"-ыг нягтруулж байхаас болсон юм. Хурдан шуурхай хариу арга хэмжээ авч, бөөгнөрсөн тахал өвчнийг эмчлэх эхний үе шатыг барьж, “0” халдвард аль болох хурдан хүрэхийн тулд урьдчилан сэргийлэх, хянах янз бүрийн арга хэмжээг эрс шийдэмгий авч хэрэгжүүлэх шаардлагатай. Гол бүлэг, гол газар, гол холбоосыг урьдчилан сэргийлж, хянах арга хэмжээг хэрэгжүүлэхэд ихээхэн анхаарал хандуулан, цар тахал тархах эрсдэлийг үр дүнтэй бууруулах шаардлагатай байна.

 2022 оны хаврын баярын тээвэр 02-р сарын 25-нд дууссан байна. Нийт зорчигчийн урсгалын хувьд хаврын баярын аяллын 40 хоногт улс даяар нийт 1.06 тэрбум зорчигч тээвэрлэж, өдөрт дунджаар 26.5 сая зорчигч тээвэрлэн, 2021 оны мөн үеийнхээс 21.8 хувиар нэмэгдэж, 2019 оныхоос 35.6 хувь нэмэгдсэн байна.

Зам тээврийн яамны Онцгой байдлын газрын орлогч дарга Жөү Мин хэлэхдээ "Ерөнхийдөө энэ жилийн хаврын баярын аялал жигд, эмх цэгцтэй байлаа. Төрөл бүрийн газрын холбогдох албадууд "гаднаас орж ирэхийг сэргийлэх ба дотно дахиж илэрэхээс сэргийлэх" зарчмыг баримталж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах шаардлагыг боловсронгуй болгон, өртөөнд нэвтрэх, хүлээгдэж буй тээврийн хэрэгслийн бүх талаар халдвараас урьдчилан сэргийлэх зэргийн хяналтыг чангатгаж байна".

 Боловсролын яамны Спорт, эрүүл мэнд, урлагийн газрын дэд дарга бөгөөд нэгдүгээр шатны байцаагч Лю Пэйжюнь үндэсний боловсролын систем хаврын улиралд сургуулиудыг аюулгүй нээх, багш, сурагч, оюутнуудын эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр хамтран ажилласан тухай танилцуулав. Одоогийн байдлаар дунд болон өндөр эрсдэлтэй орон нутгийн сургуулиудыг эс тооцвол улсын хэмжээнд ихэнх дээд, бага, дунд сургуулиуд хуваарийн дагуу аюулгүйгээр дахин нээх зорилтоо үндсэндээ биелүүлээд байна.

 02-р сарын 25-ны байдлаар улсын хэмжээнд нийт 3.1 тэрбум 14.622 сая тун КОВИД-19-ийн цар тахлын эсрэг вакцинд бүртгэгдэж, нийт 1.2 тэрбум 34.54 сая хүн вакцинжуулалтыг бүхнийг хийж дууссан байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл