Энэ сарын 16-ны өдөр Хятад улсын дэд дарга Ван Чишань Ардын их хурлын ордонд Күнзийн мэндэлсний 2570 жилийн ойг тэмдэглэх олон улсын эрдэм шинжилгээний симпозиум ба олон улсын Күнзийн судалгааны холбооны гишүүдийн 6-р хуралдааны нээлтийн ёслолд оролцон үг хэлэв.
Ван Чишань: БНХАУ-ын 70 жилийн ололт амжилтад орчин үеийн Хятадын иргэдийн хүч хөлс, Хятадын соёл иргэншлийн мэргэн ухаан, содон зүйлийг төвлөрүүлсэн байдаг гэжээ.
Тэрээр: Хятадын уламжлалт соёлоос мэргэн ухааныг нь суралцахын зэрэгцээ дэлхий дахины бүх соёл иргэншлийг хүндэтгэж, хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжил дэвшилд хүчин зүтгэлээ оруулж, Хятадын ард иргэд болон дэлхийн ард иргэдэд үр өгөөжийг нь хүртээх ёстой. Олон улсын Күнзийн судалгааны холбоогоор холбоос болгож, дэлхий дахинд нэвтрэн, дэлхий ертөнцийг ойлгож, хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжил дэвшлийг оюун ухаан, хүчин чадлаар сэлбэхийг хүсэж байна гэжээ.
