solongonews
Хонгконгоор аялсан тэмдэглэл #2
2015-12-28 18:21
Миний бие өнгөрсөн сарын 15-нд Хонгконгийг зорьсон юм. Өмнөд хөршийнхнөөс ялгарах юмгүй биз гэсэн өнгөц бодолтойгоор аяллын замаа эхлүүлснээ нуух юун. Тэгээд ч монголчууд угаасаа урд зүгийнхэнд тэгтлээ дуртай биш шүү дээ.
Гэвч тэр нутагт хөл тавьсан анхны мөчөөс эхлэн намайг гайхашруулж чадсан хэдэн зүйл угтлаа. Тэгэхэд миний толгойд орж ирсэн бодол гэвэл, “Бид тэднээс бүх зүйлээрээ илүү болсон хойноо тэднийг эерэг, эсвэл сөргөөр ярихаа шийдэх ёстой” гэсэн мухардал байв. Тэднээс суралцах зүйл үнэхээр их байгааг тэмдэглэлээрээ дамжуулан та бүхэнтэй хуваалъя.  
1. Монголд хамгийн их тулгамдаад байгаа асуудлуудын нэг бол хог хаягдал. Гэтэл Хонгконгд үргэлж хогоо ялгаж хийдэг. Бид ч тэгж сурах хэрэгтэй байна. Дахин боловсруулах хог хаягдлыг боловсруулж хог биш өөрсдөдөө хэрэгтэй зүйл болгон ашиглах хэрэгтэй. Өмнөх үеийг бодвол ангилж хийдэг хогийн сав олширсон ч бид ялгаж хаях дадалд суралцаагүй хэвээрээ л байна. 
2. Тэд ямар ч хүнийг ялгадаггүй. Харин манай улсад бол хөгжлийн бэрхшээлтэй хүн гудамж талбай, олон нийтийн газарт нүдний гэм биш билүү. Яагаад гэвэл манай улсад тэднийг зорчуулах, үзвэр үйлчилгээнд хамруулах орчин нөхцөл нь үнэхээр ядмаг юм байна гэдгийг энэ аяллаасаа олж харсан юм. Наанадаж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс олон нийтийн бие засах газар ороход тусгай суултуур байхгүй, автобусанд сууя гэхэд шатаар нь өгсөж бууна гэдэг давшгүй даваа, гэрлэн дохиогүй машин замаар ганцаараа явна гэдэг бараг л үлгэр, хараагүй хүн жирийн цахилгаан шатанд орлоо гэрэд аль товчлуурыг дарахаа мэдэхгүй. Яагаад гэвэл тэр хүнд зориулсан товч байхгүй шүү дээ.  Гэтэл тэнд бүх хүнийг тэгш харилцаанд хамруулж, авах ёстой үйлчилгээ, эдлэх ёстой эрхээрээ хэн нь ч хэнээсээ ялгарахааргүй нөхцлийг юун түрүүнд бүрдүүлсэн нь үнэхээр олзуурхууштай байсан юм.  
3. Маш эмх замбраатай. Хүмүүс урсдаг шатаар явахдаа  баруун гар талдаа наалдан зогсоцгооно. Яарч байгаа хүмүүс зүүн талаар нь алхаад л явчихна. Эхний очсон өдрөө бид энэхүү дүрмийг мэдэхгүй, урсдаг шатаар явах бүх хүн баруун талруугаа шахаад зогсчихоор нь их гайхсан шүү. Сүүлдээ усыг нь уувал ёсыг нь дагана гээд өөрсдөө мөн адил баруун талдаа шахаад зогсчихдог болсон. 
 
4. Хамгийн чухал зүйл бол бие биеээ хүндэтгэх явдал юм. Ямар нэгэн зүйлд дугаарлаж байхад хэзээ ч урдуур дайрч орно гэсэн ойлголт тэнд алга. Үйлчилгээний байгууллагын ажилтнуудын зарчим нь “Үйлчлүүлэгч бол хаан”. Өөрсдийг нь сонгон үйлчлүүлж байгаа хүмүүстэй муухай харьцахгүй үргэлж инээмсэглээд л их уриалгахан байх юм. 
 
 Гоо
 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл