
XII сонгуулийн БХАТИХ-ын IV чуулганд хянан зөвлөхөөр дэвшүүлсэн “13-р 5 жил”-ийн төлөвлөгөөний хөтөлбөрийн төсөлд 20 бүлэг 80 хэсэг, 25 булан, 148 хуудас бүхий агуулгаар 2020 он хүртэлх Хятадын чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулах хөгжлийн дөрвөн том шинэ төрхийг тоймлон дүрсэлжээ.
Нэг. Эдийн засаг илүү хүчирхэг болно: Дунд, дээд хурдтай өсөлтийг баримталж, бүтээлч хөгжлийн санааг амжилтад хүргэнэ
“13-р 5 жил”-ийн төлөвлөгөөний хугацаанд Хятадын эдийн засгийн бүтэц нь улам сайжирна. нэг талаар үйлчилгээний салбарын эзлэх хувь нь “12-р 5 жил”-ийн төлөвлөгөөний үр бүтээлийн үндсэн дээр улам нэмэгдэнэ. Нөгөө талаар хоёрдугаар аж үйлдвэрлэлийн дотоодод “Хятадад үйлдвэрлэв” нь “Хятадад /санаачлан/ бүтээв” тийш хөгжих болно.
Ялангуяа, бүтээлч хөгжлийн санаа нь хүчин зүйлээс шалтгаалж байсан хөгжлийн төрхийг орлож, Хятадын эдийн засгийг эзэмдэх гол хөдөлгүүр болох боломжтой.
Хоёр. Иргэдийн амьжиргаа илүү сайн болно: Иргэдийн амьжиргааны стандарт болон чанар ерөнхийдөө дээшилнэ.
“13-р 5 жил”-ийн төлөвлөгөөний хөтөлбөрийн төслөөс үзвэл Хятад улс нь орчин үеийн ерөнхийлсөн зам тээврийн системийг сайжруулна. Таван жилийн дотор хурдны төмөр замыг 30 мянган километр тавьж, үндэсний хурдны замын сайтыг нээх, хотуудын оновчтой бөгөөд том зам тээврийн сүлжээг бүтээх зэрэг иргэдэд ая тухтай нэгэн цуврал санаачилгууд мэндлэх боломжтой байна.
Гурав. Экологи илүү сайжирна: Экологийн орчны чанарыг ерөнхийд нь сайжруулна.
“13-р 5 жил”-ийн төлөвлөгөөний хөтөлбөрийн төслийг үндэслэвэл, ирэх таван жилд Хятад улс нь эх баялгийг хэмнэх болон байгаль орчинтой нөхөрсөг байх хэлбэрийн нийгмийг бүтээн байгуулахыг баримталж, хүн байгаль эе зохицолтой хөгжих орчин үеийн бүтээн байгуулалтын шинэ төрхийг бүрэлдүүлнэ.
Хөтөлбөрийн төсөлд байгаль орчныг хамгаалах маш хатуу дүрмийг хэрэгжүүлэх тухай дурдаж, Засгийн газар, аж ахуйн нэгж, ард иргэн хамтаар байгаль орчныг засах тогтолцоог бий болгож, экологийн орчны чанарыг ерөнхийд нь сайжруулах харалтыг биелүүлнэ гэжээ.
Дөрөв. Дүрэм тогтоол илүү гүйцэд болно: Олон талын дүрэм тогтоол улам төлөвшиж, илүү хэвшинэ.
“Оюуны өмчлөлийн салбар дахь шинэчлэлийг гүнзгийрүүлж, оюуны өмчийн хуулийн хамгаалалтыг чангатгана” хэмээн “13-р 5 жил”-ийн төлөвлөгөөний хөтөлбөрийн төсөлд бичиж байна.
Үндсэн эдийн засгийн системийг сайжруулж, орчин үеийн өмчийн эрхийн систем болон татварын систем зэргийг бий болгоно.
Дүрэм тогтоолын бүтээн байгуулалтын тухай асуудал нь хөтөлбөрийн төсөлд маш их хувийн жинг эзэлж байх бөгөөд ирэх таван жилийн ажлын дээд цэг болжээ.
