solongonews
Нэг атга гурилаас үүссэн ардын заншил
2018-09-29 16:45
Жил болгоны 07-р сарын 20-ны өдөр Линь Лэчиний гэр бүл шиг олон айлууд тус ажлыг давтан хийдэг бөгөөд энэ нь тухайн нутгийн заншил болсон төдийгүй, аз жаргалын бэлгэдэл болж, Ли Лүн Вангий төрсөн өдрийг тэмдэглэдэг байна.

07-р сарын 20-ны өдөр билгийн тооллын зургаадугаар сарын шинийн найман.

Энэ өглөө үүр гийхийн алдад Вэнь Дэн дүүргийн Сүнсүнь суурингийн Шаньдүн тосгоны Линь Лэчин өдрийн ажлаа эхэллээ. Гурилаа нухаж нийлүүлэх, исгэх, боов, боорцог хийж, зуухандаа галаа ноцоож жигнэж эхэллээ. Хэдэн цагийн дараа тоорын хэлбэр дүрстэй боов боорцог нь болж тогооноос гарлаа.

Жил болгоны энэ өдөр Линь Лэчиний гэр бүл шиг олон айлууд тус ажлыг давтан хийдэг бөгөөд энэ нь тухайн нутгийн заншил болсон төдийгүй, аз жаргалын бэлгэдэл  болж, Ли Лүн Вангий төрсөн өдрийг тэмдэглэдэг байна.

Вэнь Дэн эрхэм дээд ёс заншилтай. Иймд тухайн нутгийн заншил нь орон нутгийн өвөрмөц онцлогийг харуулж байгаа бөгөөд эрхэм ёс заншлыг харуулж чаджээ.

Ли Лүн Ван бол Вэнь Дэн нутгийн иргэдийн дунд уламжлагдсан элбэрэлт баатрын дүр төрхийг харуулсан байдаг. “Вэнь Дэн шяний ойллого” номд тэмдэглэснээр, Вэнь Дэн нутгийн Ли овогтны бүсгүй нь гэнэт жирэмсэлж, олон жилийн дараа Луу төржээ. Төрмөгцөө агаар тэнгэр руу нисэн одлоо. Гэхдээ өглөө болгон нисэн ирж ээжээ хөхөөд явдаг. Аав нь цочин айсандаа бага Лууны сүүлийг нь тас цавчиж хаяжээ. Сүүлд ээж нь нас барсны дуулж, бага Луу нисэн ирж ээжээ Вэнь Дэнгийн өмнө байрладаг Хүй Лүн ууланд онголон явжээ. Ли Лүн Ван элбэрэл ачлалтай бөгөөд Хармөрөнд амьдарч байсан хортон лууг арилгасан гэсэн домог байдаг. Иймд тус лууны үлгэр түүх нь Улсын хоёрдугаар зэрэглэлийн биет бус соёлын өвд бүртгүүлжээ.

Вэнь Дэн нутагт Ли Лүн Вантай холбоотой бас нэгэн домог байдаг. Энэ нь Хүй Лүн ууланд даатган залбирал юм. Жил бүрийн гуравдугаар сарын шинийн хоёрны өдөр Ли Лүн Вангийн ээжийн төрсөн өдөр тохиодог бөгөөд энэ өдөр айл болгон хэдэн боов боорцог жигнэж тус ууланд ирж тахилга шүтлэг хийж залбиран даатгаж хүслээ шивнэдэг  байна. Энэ өдөр тус ууланд хурал болдог бөгөөд хүслээ даатгахаар газар нутаг болгоноос хүмүүс хүрэлцэн ирдэг. Тус уулын бэлд байгаа Шаньдүн тосгон зуун метр урттай урт наслахыг бэлгэдсэн идээний ширээ засаж, тус ширээн дээр чавгатай боов боорцог, тухайн нутгийн амтат хоолыг бэлдэж, хүмүүс тус хоолноос амсаж, уламжлалт баяраа тэмдэглэдэг. Иймд Ли Лүн Вангийн элбэрэл ачлалтай ёс номыг хойч үедээ уламжлан сургаж, настай буурлуудаа насан хутаг өндөр байхыг ерөөн даатгадаг.

Вэнь Дэнгийн зан заншлыг эмхтгэсний дараа түүний дундаас онцгой зан заншил харагдах бөгөөд энэ нь гурилаар боов боорцог хийж, тахилга шүтлэг  билэгддэг байдаг. Энэ нь тухайн нутгийн шүтээн болжээ.

Вэнь Дэн нь далай түшиж нутагшсан бөгөөд жил бүрийн дөрөвдүгээр сар нь тухайн нутгийн ард түмний загас барих баяр болдог. Энэ үед нэг өвөл амарсан загас хаврын борооны улиралд бүгд далайн хөвөө ойртон гүехэн усан ирдэг. Энэ үед загасчид загас агнах ажлаа эхлүүлдэг. Далай тэнгис тэднийг ивээн, амар түвшин байлгахын тулд загасчид энэ үед тахилга шүтлэгийн үйл ажиллагааг зохион байгуулдаг.

Энэ өдөр боов, боорцог нь дутагдаж болшгүй идээний нэг зүйл. Тахилга шүтлэгийн үйл ажиллагаа нь далайн гарам бүрд болдог бөгөөд загасчид гэр бүлээрээ хүрэлцэн очиж, гахайн мах, архи бэлдэн цагаан сарын золголт хийж байгаа мэт айлаар айлчилж, ерөөл өргөдөг.

 

Вэнь Дэн нутгийн заншилд “Хатан голыг туулах” заншил байдаг. Үүнд боов, боорцог тавгийн идээ голлох байр эзэлдэг.

Энэ нь тус нутгийн ардын дунд мянга гаруй жил уламжлагдсан Янко бүжиг билээ. Энэ нь эртний цэргийн сургуулиас эхлэлтэй  бөгөөд 19 * 19 өвсөн багана дээр тус бүр гурилаар хийсэн гэрэл асааж, адилхан зайтай босгож дээсээр хүрээ татан, зүүн, баруун гурван хот хувааж, нийт 12 баг 361 гэрэл асаадаг. Энэ бүгд нь адилхан хэлбэртэй бөгөөд багийн өмнө нь өнгөт хэрэм буюу хотын хаалга хийж, багийн дунд өндөр индэр байгуулж, дээр нь гэрэл болон далбаа босгодог. Гэрэл асаах зарлиг буулгасны дараа салют буудуулан, ая хөгжим эгшиглүүлэн, лууны баг, Янконы баг, модон хөлтний баг, усан онгоцны баг, илжиг, арслангийн тоглолтын баг зэрэг бүжгүүд ар араасаа эхэлдэг. Энэ багууд нь өөрийн ур авьяасаа үзүүлэн, тус бүжгийн наадамд тэргүүлэх зорилт тавьдаг.

 

Хүй Лүн уулын тахилга, Загасчдын баяр, Хатан голыг туулах зэрэг ардын заншлаас гадна, Вэнь Дэн нутагт баярын өдөр буюу хүний нэг насанд тохиолдсон томоохон үйл ажиллагааны үеэр ч боов, боорцог хийх заншилтай. Анхилам үнэр амттай тус боорцог нь Вэнь Дэн нутгийн ард түмний сэтгэлд хоногшсон үнэр амт болох бөгөөд энэ нь сайн сайхан хүсэл мөрөөдлийн бэлгэдэл болдог.

Баримтын нотолсноор, Вэнь Дэн нутгийн боорцог нь 300 жилийн үүх түүхтэй байдаг. Вэнь Дэн нутаг нь Жяодүн хойгт орших бөгөөд гурван талаараа далайтай нүүрлэж, дөрвөн улирал ил тод байдаг. Өвөрмөц онцлогтой цаг агаар нь энэ нутагт баялгийг авчирсан бөгөөд буудай нь тэдгээрийн дундаас нэг төрөл нь юм. Мөн боорцог нь тухайн нутгийн иргэдийн гурилан бүтээгдэхүүний шилдэг бүтээл нь болно.

Цагаан сар болон бусад баяр дурсгалт өдрөөр Вэнь Дэн нутгийн ард чавга, ембүү, зараа зэрэг хэлбэртэй олон төрлийн боов боорцог жигнэж, амьдрал нь эрүүл энх, баян чинээлэг байхыг бэлгэддэг. Хурим найрын үед бадам цэцэг хэлбэртэй боорцог хийдэг бөгөөд энэ нь хуримлан айл болсны дараа зол жаргалаар дүүрэн, үр хүүхэдтэй болохыг бэлэгшээдэг. Хүүхэд төрсөн өдрөө тэмдэглэх үед Барын толгойн хэлбэртэй болон хулууны хэлбэртэй боорцог хийдэг бөгөөд энэ нь тэдний хурдан өсөн эрүүл энх байгаасай гэсэн билэгддэг байна.

Цагаан сарын боорцогт хамгийн онцлогтой нь Зараа хэлбэртэй боорцог . Зараа нь тус нутгийн бэлгэдэл бөгөөд Зарааны бие дээрх өргөс нь гаднаас юм үүрч авчран амьдралыг маань баяжуулдаг хэмээн үздэг. Иймд цагаан сараар тухайн нутгийн ард  иргэд гурилаар янз бүрийн хэлбэр дүрстэй боорцог хийж, хар буурцгаар нүд хийн хайчаар хайчлан ам болон өргөс гаргаж, баяжин хэмээдэг.

Амьдралын түвшин сайжрахын зэрэгцээ зөвхөн баяр дурсгалт өдрөөр хийдэг янз бүрийн хэлбэр дүрстэй боорцог нь Вэнь Дэн нутгийн ард түмний өдөр тутмын амьдралд нь хэрэглэгдэх болжээ. Тус боорцог нь эдийн засгийн хөгжилд боломж хангасан бөгөөд бизнесийн замыг нээж, олон янз хэлбэрийг бүтээж, олон талын хөгжлийг бий болгож, нэг атга гурил нь мянган жилийн уламжлалтай Вэнь Дэн нутгийн соёлын үнэр амтыг илрүүлж, Вэнь Дэн нутгийн ард түмний зол жаргалтай амьдралыг харуулжээ.

Зохиогч: Жан Шяохан, Гүн Шиньшуай
Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж : СОЛОНГО
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл