solongonews
Торгон замын олон улсын V экспо нээгдэв
2021-05-11 20:21
Торгон замын олон улсын V экспо нээгдэв

    Торгон замын олон улсын V экспо болон Хятадын зүүн баруун бүсийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт Шаньши мужийн Шиань хотод 05-р сарын 11-ний үдээс өмнө нээлтээ хийж, 2100 гаруй аж ахуйн нэгжийн 20 мянга гаруй төрлийн бараа бүтээгдэхүүнийг танилцуулсан байна.

   Экспод нийт 13 төрлийн арга хэмжээ хамрагдана. Үүнд: Хатан голын урсгал дагуух бүс нутгийн экологи хамгаалал болон чанартай хөгжлийг дэмжих тухай форум, 2021 оны “Торгоны замын цахим бизнес” хамтын ажиллагааны Шианы дугуй ширээний бага хурал, Стандартчилал ба орчин үеийн үйлдвэрлэлийн системийн дээд хэмжээний чуулга уулзалт, 2021 оны торгоны замын олон улсын худалдааны нийгэмлэгүүдийн Шианы дугуй ширээний бага хурал, Хятадын цагаачдын үйл ажиллагаа эрхлэх тухай 2021 оны форум, Нүүрстөрөгчийн төвийг сахих тухай Шианы олон улсын анхны форум, “Бүс ба зам” олон улсын банк санхүүгийн хамтын ажиллагааны форум, “Торгоны зам” олон улсын эмэгтэйчүүдийн форум, Шинэ хэлбэрийн хотжилт ба хөдөө тосгоны хөгжлийн тухай форум, Олон улсын Шааньши бизнес эрхлэгчдийн XI чуулган, 2021 оны “Торгоны зам” боловсролын хамтын ажиллагааны семинар, БНХАУ-ын Шааньши - БНСУ-ын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны хурал ба БНСУ-ын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн, Улс орнуудаас БНХАУ-д суугаа дипломат төлөөлөгчдийн Ши-ань дахь аялал зэрэг багтаж байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл