solongonews
Хятадын хотуудын агаар дахь РМ2.5-ын хэмжээ буурчээ
2018-01-18 21:16
Энэ сарын 8-нд гаргасан Хятадын Байгаль орчны яамны сүүлийн үеийн тоо бүртгэлээс үзвэл, 2017 оны Хятадын 338 хотын РМ2.5-ын хэмжээ шоо метр бүрд 43 микрограмм байгаа нь 2016 оны мөн үеэс 6.5 нэгжээр буурчээ.

Харин РМ10-ын хэмжээ 2016 оны мөн үеэс 5 хувиар багассан байна.  Өнгөрсөн оны 12 сард, Бээжин-Тяньжин-Хэбэй хотын  цэлмэг агаартай өдрийн тоо  2016 оныхоос дунджаар 34 нэгжээр өсжээ. 

Өнгөрсөн оны өвлийн “  Бээжин-Тяньжин-Хэбэй болон ойролцоо бүс нутгийн намар, өвлийн 2017-2018  оны агаарын бохирдлыг ерөнхийлөн засах үйл ажиллагааны төсөл ”-ийг  хэрэгжүүлснээр, Бээжин зэрэг олон бүс нутгийн хотуудын РМ2.5-ын хэмжээ 2016 оны мөн үеэс 40 хувиар буурсан байна.  Өнгөрсөн оны 12 сард, Бээжин, Жанчхүү хотын цэлмэг агаарын үзүүлэлт Хятадын олон  хотуудаас эхний аравт орсон байна.

Тоо баримтад, өнгөрсөн оны  Хятадын олон хотын цэлмэг агаартай өдрийн тоо дунджаар 78 хувьд хүрсэн нь, 2016  оны мөн үеэс 0.8 хувиар буурчээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл