solongonews
Хөхнуурт усны шувууд 13 мянга гаруйгаар нэмэгдлээ
2017-04-01 12:13
Хөхнуур гэсэж усны шувууд 13 мянга гаруйгаар нэмэгдлээ.

Хөхнуурын төрийн зэрэглэлийн дархан цаазат орны хамааралтын товчооноос 3 дугаар сарын 28-ны өдөр мэдээлснээр, их салхитай цаг агаарын нөлөөгөөр 23-ны өдрөөс эхлэн Хятад улсын Хөхнуур мужийн Хөхнуурын хагарсан мөс аажмаар хайлж, 26-ны өдөр болоход эргийн дагуу 1 километр хэртэй мөс үлдсэнийг эс тооцвол нуурын төв хэсэг үндсэндээ хайлсан байна. Өнгөрсөн жилтэй харьцуулахад усны шувуудын тоо ойролцоогоор 13 мянга гаруйгаар нэмэгдсэн бол эдгээр усны шувуудын дотор хар хүзүүт тогоруу 15 нэмэгджээ.

Саяхны судалгаагаар 19 төрлийн 13 мянга гаруй усны шувууд нууранд ирсэн байна. Үүнд нүүдлийн дундаа буудалласан нь 12 төрөл зүйлийн 5000 гаруй, зуныг өнгөрүүлэхээр урьдчилан саатсан нь 4 төрөл зүйлийн 5000 гаруй, хойд зүгт буцаж амжаагүй хун 400 гаруй, хар хүзүүт тогоруу 18, лам галуу 26 мянга гаруй байгаа аж.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл