solongonews
283 төрлийн үр дүн “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалтын дээд түвшний хөгжлийн хандлагыг харуулна
2019-04-28 22:12
283 төрлийн үр дүн “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалтын дээд түвшний хөгжлийн хандлагыг харуулна.

“Бүс ба зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний II чуулганы хаалт 04-р сарын27-нд болсон байна. Энэ удаагийн чуулганд 283 төрлийн үр дүнд хүрсэн нь тоо хэмжээний хувьд олон бөгөөд өндөр чанартай дээд түвшинд хүрсэн төдийгүй “Бүс ба зам” урт хугацаанд эрүүл хөгжлийг бий болгоход нөлөө үзүүлэх болно.

Хятадын талаас “Бүс ба зам”-ын өндөр чанартай хөгжлийг хамтдаа бүтээн байгуулахад талуудын дэмжлэг хэрэгтэй бөгөөд аж ахуйн нэгжүүд төслийн бүтээн байгуулалт, үйл ажиллагаа эрхлэх, худалдан авалт, тендер  зэрэг талд олон улсын зохицуулалтын хүлээн зөвшөөрсөн стандартын дагуу үйл ажиллагаа явуулах, олон улсын хууль тогтоолыг мөрдөн дагахыг дэмжинэ.

Энэ удаагийн чуулганаар Хятад улс “Бүс ба зам”-ын үндэсний стандарт мэдээллийн платформыг бүтээн байгуулахыг санаачилж, холбогдох улс оронтой стандарт мэдээллийг солилцох ба хуваалцах болно.

Үргэлжлэн хөгжих нь өндөр чанартай хөгжлийн нэгэн илрэл болно. Хамтын ажиллагааны төсөл нь банк санхүү, санхүүжилт, орчин нөхцөл зэрэг талыг баталгаажуулахын дээр “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалт нь хил дагуух улс орнуудад ашиг тусыг хүртээж, урт хугацаанд эрүүлээр хөгжихийг биелүүлж чадах болно. Мөн удаагийн чуулган нь “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалт үргэлжлэх чанарыг сайжруулах талд олон үр дүнд хүрсэн байна.

Харилцан ашиг хүртэхийг чухалчилсан байна. Оролцсон талууд болгон “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалтын дагуу ашиг хүртэж, чуулганы олон үр дүн нь нээлттэй хамтын ажиллагаа ба харилцан хамтдаа ашиг хүртэх үзэл санааг онцолсон байна. Мөн чуулганы үеэр зохион байгуулсан “Бүс ба зам” бизнес эрхлэгчдийн анхдугаар хурлаар аж ахуйн нэгжүүдийн хооронд дэд бүтэц, эрчим хүч зэрэг олон салбарыг хамарсан 64 тэрбум ам.долларын ерөнхий өртөг бүхий хамтын ажиллагааны төслийн гэрээ байгуулсан байна.

Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : http://finance.china.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл