solongonews
Ханьжэн Хятадын хөгжлийн дээд түвшний форумд оролцов
2021-03-23 17:09
Хятадын хөгжлийн дээд түвшний форумын 2021 оны жилийн хурал 03-р сарын 21-ний орой Бээжинд нээгдэв.

Хятадын хөгжлийн дээд түвшний форумын 2021 оны жилийн хурал 03-р сарын 21-ний орой Бээжинд нээгдэв. Нээлтийн ажиллагаанд ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын  хорооны  гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ханьжэн оролцож үг хэлжээ.

Ханьжэн:

- Хятадын орчин үеийн шинэчлэлийн үйл явцад, "Арван гуравдугаар таван жилийн төлөвлөгөө”-ний хугацаа нь чинээлэг нийгмийг бүх талаар цогцоор нь байгуулах шийдвэрлэх үе шат юм. Дарга Ши Жиньпингээр төв болгосон намын төв хороо нь бүх Хятад улсын үндэстнүүдийн ар түмнийг удирдан урагш ахих,шинийг бүтээж, “13-р таван жилийн төлөвлөгөө”-ний үндсэн зорилго, даалгаврыг амжилттай биелүүлж, Хятадын эдийн засгийн хүч чадал,шинжлэх ухаан,технологийн хүч чадал,үндэсний цогч хүч чадал ба хүмүүсийн амьжиргааны түвшнийг шинэ түвшинд хүргэсэн юм. “Арван дөрөвдүгээр таван жилийн төлөвлөгөө”-ний үеэр Хятад улс орчин үеийн социалист улс орныг бүтээн байгуулах шинэ аялалд гарна. Хөгжлийн шинэ үе шатанд үндэслэн бид хөгжлийн шинэ үзэл баримтлалыг хэрэгжүүлэх, хөгжлийн шинэ хэв загварыг байгуулж, өндөр чанартай хөгжлийг ахиулж, орчин үеийн социалист улс орныг бүтээн байгуулалтын сайн эхлэлийг тавина.

Хятад улс байгуулахыг хүсэж буй шинэчлэл нь хүн ба байгаль дэлхий эв найртай зэрэгцэн орших орчин үеийн шинэчлэл болохыг Ханьжэн онцолж,экологийн тэргүүлэх чиглэл,ногоон ба нүүрстөрөгч багатай өндөр чарартай хөгжлийн замыг эргэлзээгүй дагах ёстойг онцлов.

Ханьжэн онцолж хэлэхдээ "Хятад улсын үүд хаалга хаагдахгүй мөртөө илүү өргөн хүрээнд нээгдэх болно. Бид бусад улстай марко бодлогын уялдаа холбоогоо үргэлжлүүлэн бэхжүүлж,дэлхийн аж үйлдвэрийн гинжин хэлхээ, хангамжийн гинжин хэлхээний тогтвортой байдлыг хадгалж, дэлхийн эдийн засгийн хямралын сүүдрээс аль болох хурдан гаргаж, “Бүс ба зам”-ын өндөр чанартай хамтын бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн сурталчилж, маршрутын дагуу улс орнуудтай бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, харилцан ашигтай, хамт амжилтад хүрэх болно".

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://www.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл