Ван И Хятад, Афганистан, Пакистан улсын Гадаад хэргийн сайд нарын IV удаагийн яриа хэлэлцээг даргална
2021-06-03 10:26
БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь энэ сарын 02-ны өдөр Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд гадаад хэргийн сайд Ван И 06 дугаар сарын 03-ны өдөр болох Хятад, Афганистан, Пакистаны гадаад хэргийн сайд нарын IV удаагийн яриа хэлэлцээг даргалан, Афганистаны гадаад хэргийн сайд Атмар, Пакистаны гадаад хэргийн сайд Куреши нар видео бичлэгийн хэлбэрээр уулзалтад оролцоно гэж мэдэгджээ.
Уулзалтын үеэр гурван орны гадаад хэргийн сайд нар Афганистан дахь энх тайван, эвлэрлийн үйл явц, гурван талын ажил хэрэгч хамтын ажиллагаа, терроризмын эсрэг аюулгүй байдлын хамтын ажиллагаа зэрэг асуудлын эргэн тойронд санал бодлоо гүнзгий солилцох болно.
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх
