Хятадын гадаадын хөрөнгийг ашиглах бодлого өөрчлөгдөхгүй, гадаад хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид таатай орчин бүрдүүлэх бодлого өөрчлөгдөхгүй, гадаад хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах бодлого өөрчлөгдөхгүй гэж энэ сарын 21-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хун Лэй онцоллоо.
Хятад дахь Америкийн худалдаа аж үйлдвэрийн танхимаас саяхан нийтэлсэн судалгааны тайланд, Хятадын бизнесийн орчин муудаж байна, аж ахуйн нэгжүүдийн дөрөвний нэг нь зарим салбараас салж гарсан буюу гараад байна. Гол шалтгаан нь хөдөлмөр хүчний өртөг өндөр, интернэтийн хяналт удирдлага, монополийн эсрэг шалгалт зэрэг хяналт шалгалтын дарамт нэмэгдсэн гэж тэмдэглэсэнд холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хун Лэй: - Холбогдох тайланг анхааралдаа авсан. Тайланд мэдээлсэн нь бүрэн гүйцэд биш байж мэднэ. Америкийн аж ахуйн нэгжүүдийн 60 хувь нь ашигтай ажиллаж байна. Америкийн аж ахуйн нэгжүүдийн бараг 60 хувь нь Хятадын гадаад хөрөнгө оруулалтын эхний гуравт орох орны нэг юм. Тэрчлэн аж ахуйн нэгжүүдийн дөрөвний нэг нь Хятадын тэргүүний хөрөнгө оруулагч орон болно гэж уг тайланд дурдсан. Хятадын гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах бодлого өөрчлөгдөхгүй гэжээ.
Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах Хятадын бодлого өөрчлөгдөхгүй
2016-01-22 16:30
Хятадын гадаадын хөрөнгийг ашиглах бодлого өөрчлөгдөхгүй.
Найруулагч: Чүнь Янь
Эх сурвалж : www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх
