Энэхүү форум "Харилцан ашиг хүртэж, бүс нутгийн эдийн засгийн өндөр чанартай хөгжлийг хамтдаа ахиулъя" уриан дор Хятадын Үндэсний хөгжил өөрчлөлтийн хороо, Шаньдүн мужийн ардын засгийн газар хамтран зохион байгуулсан байна. Форумаас нийтэлсэн тоо баримтаас үзвэл 2022 онд Хятад, Төв Азийн таван орны хоёр талын худалдааны хэмжээ өмнөх оны мөн үеэс 40 орчим хувиар нэмэгдэж, Хятад улс Төв Азийн таван орны эдийн засаг, худалдааны чухал түншүүдийн нэг болсон байна.
Шууд хөрөнгө оруулалт тогтвортой хэвээр байна
Энэ удаагийн форумын үеэр Хятад, Төв Азийн орнуудын аж үйлдвэрийн хөрөнгө оруулалт зэрэг салбарын хамтын ажиллагааны ололт амжилт олны анхаарлыг татлаа. Үндэсний хөгжил өөрчлөлтийн хорооны орлогч дарга Линь Няньшю:
- 2022 онд Хятад, Төв Азийн таван орны хоёр талын худалдааны хэмжээ 70 тэрбум 200 сая ам.долларт хүрч, дипломат харилцаа тогтоосон үеийнхээс 100 дахин нэмэгдэн, шууд хөрөнгө оруулалт тогтвортой хэвээр байж, бүс нутгийн аж үйлдвэрийн нийлүүлэлтийн гинжин хэлхээг үр дүнтэй сайжруулан дасан зохицох чадвар нь бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг үр дүнтэй дэмжсэн гэж хэллээ.
Төв Ази бол "Бүс ба зам" санаачилгыг эхлүүлсэн газар юм. Сүүлийн жилүүдэд "Бүс ба зам" санаачилгын хамтын бүтээн байгуулалт Төв Азид цэцэглэн хөгжиж, Хятад улс Төв Азийн орнуудтай хамтран ажилласнаар олон шинэ амжилтад хүрсэн байна.
Бүгд Найрамдах Киргиз Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга Бекбоев Даниел:
- Хятад Киргиз хоёр орны эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байна. Киргизстан 2017 онд Хятадын хөрөнгийн дэмжлэгтэйгээр Бишкекийн дулааны цахилгаан станцыг шинэчлэх төслийг эхлүүлж, нийт 300 мегаваттын хүчин чадалтай хоёр цахилгаан станцыг хамтран өөрчилжээ. Үүний зэрэгцээ Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд Киргизэд мөн салхин цахилгаан станц барьж, нарны цахилгаан станцыг хамтран барих төслийг хэлэлцсэн байна.
Түүнчлэн Хятад-Төв Азийн байгалийн хийн хоолой нь дэлхийн хамгийн урт байгалийн хийн хоолой мөртөө 2022 оны 06-р сарын байдлаар Хятад руу нийлүүлсэн хийн хуримтлалын хэмжээ 400 тэрбум шоо метр давсан. Хятад-Казахстаны Коргос олон улсын хилийн хамтын ажиллагааны төв, Хятад-Казахстаны Ляньюньган ложистикийн хамтын ажиллагааны баазыг амжилттай барьж дуусгаж, Төв Азийн орнуудад Номхон далайд хүрэх үүдийг нээж, Хятад-Киргизстан-Узбекистан олон улсын хурдны замыг албан ёсоор хөдөлгөөнд оруулж, уул дамнасан олон улсын саадгүй тээврийн гол судас болсон юм.
Лин Няньшю:
- "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалт нь олон улсын нийтийн бүтээгдэхүүн, олон улсын хамтын ажиллагааны индэр болж, Хятад болон Төв Азийн таван орон хоорондын гүнзгий солилцоо хамтын ажиллагаа тасралтгүй бэхжиж байна гэж илэрхийллээ.
