Сөнид баруун хошууны Улаанмөчирийн “Нэгэн анги хөнгөн морьт цэрэг эндээс мордлоо” гэх үндэстний дуу бүжгийн тоглолт 10 дугаар сарын 30-ны үдэш Өвөр Монголын Үндэстний урлаг жүжгийн хүрээлэнгийн тайзнаа тоглогдлоо.

Тус тоглолт нь хоёр бүлгээс бүрджээ. 1-р бүлэг “Ул мөр”-тэй Улаанмөчирийн хөгжлийн 60 гаруй жилийн түүхийг бичиглэж, 2-р бүлэгт “Итгэл тэмүүлэл”-тэй Улаанмөчирийн гишүүд дарга Ши Жиньпиний захидлыг авсны дараа итгэл тэмүүллийн хүчийг илрүүлж, Улаанмөчирийн гишүүд өнө үүрд “Хувьсгалт утга урлагийн хөнгөн морьт цэрэг” болох итгэл зоригийг харуулсан байна. Жүжиглэлт, дуу, бүжиг “Улаанмөчирийн худаг”, холбоо “Дөрөөнд дусаасан сүү”, дуулалт бүжиг “Манай Улаанмөчирийн туг” зэрэг тоглолт нь үзэгч түмний таалалд хүрсэн байна.
Сөнид баруун хошууны Улаанмөчирийн үндэстний дуу бүжгийн тоглолт “Нэгэн анги хөнгөн морьт цэрэг эндээс мордлоо” бүтээл нь Хятад улсын ахуйн сэдэвт шилдэг тайзны урлагийн бүтээлийн тоглолтын нэг болно.
