solongonews
Үзэмчин уртын дууг өвлөн уламжлах газар нээлтээ хийлээ
2016-08-03 16:09
Үзэмчин уртын дууг өвлөн уламжлах салбар газрын нээлтийг Дуутнуур суурингийн Хөөвөр нийгэм дүүрэгт хийжээ.

        Зүүн Үзэмчин хошуу нь Хятад улсын Монгол үндэстний ардын урлагчдын өлгий, Хятад улсын уртын дууны өлгий, Хятад улсын Монгол уртын дууны судалгааны суурин газар гэх сайхан алдраараа улс орон малчин түмнээ баясгаж ирсэн түүхтэй юм.

Энэхүү сайхан алдар нэрээ улам бадрааж, үндэстнийхээ дуу урлагийг хөгжүүлэн, уртын дуунд дуртай өсвөр насны хүүхэд багачуудаа багаас нь ардын урлагтай ойртуулах үүднээс 7 дугаар сарын 29-ний өдөр Зүүн Үзэмчин хошууны Үзэмчин уртын дууг өвлөн уламжлах салбар газрын нээлтийг Дуутнуур суурингийн Хөөвөр нийгэм дүүрэгт хийжээ.

        Үзэмчин уртын дууг өвлөн уламжлах салбарыг Цагаанхүү багш санаачилсан байна. Уг салбар нь Монгол уртын дуу, Үзэмчин уртын дууг зааж уламжлахаар зорилго болгож, Монгол уртын дуу, Үзэмчин уртын дуугаа цуглуулах, залгамжлах, уламжлах, хөгжүүлэх, түгээх үүрэг хариуцлагыг биелүүлсээр ирсэн юм. Мөн Хятадын Соёлын яамны Үндэстний ардын утга агуулгыг хөгжүүлэх төвийн умардын тал нутгийн дуу хөгжим соёлын судлах, өвлөх суурин газрын Үзэмчин уртын дуу ба морин хуурыг өвлөн уламжлах үйл хэргээ бадраахын зэрэгцээ орон нутаг, хошууны соёлын өвөө уламжлан хамгаалах дүрэм заалтын дагуу байгуулж байгаа хамгийн үндсэн шатны өв уламжлалын салбар юм.

        Цагаанхүү багш Хятад улсын хоёрдугаар зэрэглэлийн уран бүтээлч, мужийн зэрэглэлийн уртын дуу өвлөн уламжлагч билээ. Тэрээр саяхан бүх муж орон, аймаг хошуугаар явж, Монгол уртын дуу, ардын дууг эмхтгэн цуглуулах ажлыг сэтгэл тавин биечлэн хийж, хорь гаруй дууг амилуулж, үзэгч олны алтан сонорт хүргэжээ. Монгол уртын дуу ардын дунд мартагдаж, аяндаа устах байдал оршиж байгааг анзаарч, Монгол уртын дуугаа уламжлан хамгаалах, өвлөн уламжлах, судлан хөгжүүлэх үүднээс өөрийн өсөж төрсөн өлгий нутагтаа Үзэмчин уртын дууг өвлөн уламжлах салбар газар байгуулж, үндэстний соёл урлагийн ажилд хувь нэмрээ үзүүлсээр иржээ. Энэ нь үндэстний уртын дуугаа уламжлан хамгаалах, өвлөн уламжлах, түүхэнд үлдээх, судлан хөгжүүлэхэд маш их ач холбогдолтой юм.

        Үзэмчин уртын дууг өвлөн уламжлах салбараас нэн олон уртын дуучин цолгорон гарч, монгол үндэстний язгуур урлаг болох уртын дуугаа хамгаалж, хойч үедээ уламжилж, уртын дууны гайхамшгийг дэлхий даяар хүрэгсүгий!

Найруулагч: Арвинтал
Эх сурвалж : mongol.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл