solongonews
Засгийн газрын ажлын тайлан - 2019 оны төлөвлөгөө 2
2019-01-29 22:54
2019 оны гол зорилго зорилт

2. Үйлдвэрлэлийн салбарын өндөр чанартай хөгжлийг дэмжинэ

Үйлдвэрлэлийн салбарын хөгжлийн чиглэлийг нарийн ухамсарлаж, дэвшилтэт үйлдвэрлэлийн салбар, орчин үеийн үйлчилгээний салбарын нэгдлийг гүнзгийрүүлнэ.

Үйлдвэрлэлийн салбарын технологийн шинэчлэлийн чадавхыг сайжруулах

Нийгмийн шинжлэх ухаан, технологийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх

Хөххот, Бугат, Ордосын үндэсний бие даасан инновацын үлгэр жишээ бүсийг бүтээн байгуулж, үндэсний чухал лабораторийг байгуулахад дэмжлэг үзүүлэх

"Өвөр Монголын эрчим хүч" брэндийг бий болгох

Орчин үеийн эрчим хүчний эдийн засгийн үлгэр жишээ бүсийг байгуулж, Ордос дахь үндэсний орчин үеийн эрчим хүчний эдийн засгийн үлгэр жишээ хотыг байгуулах

Бугат хот дахь үндэсний цэрэг-иргэний инновацын бүсийг байгуулах

Үндэсний Ховор шоройны шинэ материалын инновацын төвийг байгуулах

ӨМӨЗО-ы монгол, хятад анагаах ухаан, био анагаах ухаан, графит (Alken) шинэ материалыг үйлдвэрлэх инновацын төвийг байгуулах

3. Үр дүнтэй хангамжийг нэмэгдүүлнэ, хэрэглээний эрэлт хэрэгцээг өргөжүүлнэ.

Эрүүл мэнд, тэтгэвэр, соёл, аялал жуулчлал, үзэсгэлэн, логистик зэрэг үйлчилгээний хангамжийг өргөжүүлэх

"Өвөр Монголын сүүний үйлдвэр", "Өвөр Монголын амт", "Өвөр Монголын кино телевиз", "Өвөр Монголын дуу хөгжим" зэрэг брэндийн нэр нөлөөг өсгөх

Бээжингийн Өвлийн Олимп болон Хөлөнбуйрт болох Хятадын Өвлийн Спортын Наадмын боломжид түшиглэн спортын салбар, мөс цасны үйлдвэрлэлийн салбарыг идэвхтэй хөгжүүлж, Олимпын эдийн засгийг олон нийтээрээ хуваалцах

Үр дүнтэй хөрөнгө оруулалтыг өргөжүүлэхээр хүчин зүтгэх

Дутагдлыг нөхөх, хүч чадлыг нэмэгдүүлэх нэгэн цуврал чухал төслүүдийг хэрэгжүүлэх

Төслийг дэмжих механизмыг боловсронгуй болгож, төслийн газар, орон нутгийн Засгийн газрын дэмжлэг, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, санхүүжилт зэрэг талын төлөвлөгөөг сайн хийх

Шинээр хэрэгжүүлэх томоохон төслүүдийн эрчим хүчний хэрэглээний үзүүлэлтүүдийг жагсаах

Хувийн хөрөнгө оруулалтын стандартыг тодорхой хэмжээнд бууруулан, хувийн хөрөнгө оруулагчид төр засгийн хөрөнгө оруулалттай төслүүдэд оролцохыг дэмжих

Шинэ хэлбэрийн хотжилтын чанарыг сайжруулах

Бүс нутгийн зохицуулалттай хөгжлийг дэмжих

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Өвөр Монголын мэдээ мэдээллийн сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл