Хятадын шигшээ баг нэг өдрийн дотор дахин 4 алт авлаа
2022-10-18 16:49
Буудлагын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн: Хятадын шигшээ баг нэг өдрийн дотор дахин 4 алт цуглуулав.
Орон нутгийн цагаар 17-нд Египетийн Каир хотноо болсон 2022 оны Буудлагын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тав дахь өдөр өндөрлөж, Хятадын баг 4 алт, 3 хүрэл медаль хүртэж, 17 алт, 6 мөнгө, 6 хүрэл медальтайгаар эхний байранд жагссан байна.
2022 оны Буудлагын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Египетийн Каир хотноо орон нутгийн цагаар 10-р сарын 13-наас 27-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Тэмцээн өсвөрийн, насанд хүрэгчдийн гэсэн 2 төрөлд хуваагдан зохиогдох болно.
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : chinanews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх
