Хятадын Сангийн яам, Төрийн зөвлөлийн ядуурлыг бууруулах алба зэрэг байгууллага хамтран 832 ядуу шяньд зориулж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний цахим худалдааг ажиллуулан коронавирусийн халдварын дэгдэлтийн үед худалдаа зогсох байдлыг зохицуулан, зах зээлийн нийлүүлэлтийг баталгаажуулжээ.
Халдварын дэгдэлтийн үеэр Хэбэй мужийн Фүпин шянийн иргэн Жю Дүншэн цахим худалдаагаар дамжуулж, 10 мянган килограмм улаан чавга борлуулж, орлого нь 400 мянга гаруй юаньд хүрсэн юм.
Хятадын Төрийн зөвлөлийн саналын дагуу буурай ядуу нутагт хандуулсан цахим худалдааг цаашид өргөжүүлэн, ядуурлыг бууруулах шинэ загвар, борлуулалтын шинэ арга замыг нээнэ. Өдгөө ядуу нутгийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний цахим худалдаа Хятадын 22 муж, хотын 14 мянга гаруй төрлийн бүтээгдэхүүнийг хамарч, борлуулалтын нийт хэмжээ 10 сая юаниас давж, 500 мянга гаруй тариачин өрх үр шимийг нь хүртжээ.
