solongonews
Багш нартаа баярлалаа
2016-09-09 21:20
Анхны төгсөгчид төрөлх сургуулиа эргэж ирлээ

   Өвөр Монголын Анагаах Ухааны Их сургуулийн 60 жилийн ойн хүрээнд болж буй гадаад оюутнуудын уулзалт 9 дүгээр сарын 9-ний үдээс өмнө боллоо. Өвөр Монголын Анагаах Ухааны Их сургуульд 1993 онд хамгийн анхны оюутнууд болон элсэж байсан төгсөгчдийн төлөөлөл хүрэлцэн ирж төрөлх сургуулиа эргэн багш нартайгаа уулзав. Энэ үеэр Өвөр Монголын Засгийн газрын тэтгэлгээр суралцаж буй шинэ оюутнуудтай чөлөөт ярилцлага өрнүүлж, тэдэнд санал зөвлөгөө өгсөн байна.

    Тухайн үед Монгол Улсаас 12 оюутан хувийн зардлаараа Өвөр Монголын Анагаах Ухааны Их сургуульд Монгол уламжлалт анагаахын чиглэлээр суралцаж, төгсөөд эх орондоо буцаж  монгол уламжлалт анагаах ухааныг түгээн дэлгэрүүлэхэд чухал хувь нэмрээ оруулжээ. Өнөөдөр тэдгээр оюутнуудын төлөөлөл болсон дөрвөн төгсөгч сургуулиа эргэж, ирээдүй хойч үеийн эмч болох оюутнуудаа эрч хүч хайрлаад буцлаа.

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл