solongonews
Бээжингийн анхны зурвас унадаг дугуйн тусгай зам ашиглалтад орно
2019-05-29 14:50
Бээжингийн анхны зурвас унадаг дугуйн тусгай зам ашиглалтад орно.

       Сүүлийн өдрүүдэд Бээжингийн анхны зурвас унадаг дугуйн тусгай зам-Хүйлүнгуан-аас Шанди хүрэх чиглэлийн тусгай зам тавих ажлыг  дуусгаж, ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна. Бээжингийн залуучууд сонины сурвалжлагч энэ сарын 27-ны өдөр мэдээлснээр Бээжин хотын зам тээврийн зөвлөлийнхөн унадаг дугуйн тусгай замын хөдөлгөөний менежментийн холбогдох зүйлд мэдэгдэл нийтэлж, тусгай замын ашиглалтын бүх талын дүрмийг тодорхойлов.

Бээжингийн замтай адил унадаг дугуйн тусгай замд хамгийн өндөр хурдны дээд хязгаар тогтоосон байна.

Унадаг дугуйн хурд хамгийн хурдандаа 15 километр/цагаас хэтэрч болохгүй. Дугуй унах нарийн дүрэм нь машин жолоодохтой адил төстэй байдаг.  Хажуу тийшээ эргэхдээ чигээрээ явж байгаа дугуйг эхлээд явуулж, хурдаа хасах хэрэгтэй гэж тодорхойлсон байна. Түүнчлэн унадаг дугуйн тусгай замд явган хүн, цахилгаан хөдөлгүүрт дугуй, мөн бусад машин явж болохгүй. Тусгай замд машин зогсоож болохгүй. Хэрвээ унадаг дугуйд нь саатал гарч унаж дийлэхгүй бол замын баруун талд зогсоож, хамгийн ойр гарцаар унадаг дугуйн тусгай замаас гарах ёстой гэж тодорхойлов.

Үүнээс гадна, ажлын хүмүүсийн шаардлагыг хангах зорилгоор тусгай замын хэрэгцээ шаардлагын оргил үед машины замтай адилхан зохицуулж, хотын иргэд замын тэмдгийн зааврын чиглэлээр дугуйгаа унах ёстой гэж заасан байна.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл