solongonews
Улс орнуудын удирдагчид шинэ оны мэндчилгээ дэвшүүлэв
2021-01-01 21:13
2021 оны босгон дээр улс орнуудын удирдагчид мэндчилгээ дэвшүүлж, цар тахал зэрэг сорилтуудыг эв санаатай нэгтэй даван туулж, улам сайн сайхан ирээдүйг хамтдаа цогцлон байгуулахыг уриалжээ.

   2021 оны босгон дээр улс орнуудын удирдагчид мэндчилгээ дэвшүүлж, цар тахал зэрэг сорилтуудыг эв санаа нэгтэй даван туулж, улам сайн сайхан ирээдүйг хамтдаа цогцлоон байгуулахыг уриалсан байна.

   ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, “2020 он хүн бүрийн хувьд маш хүнд хэцүү нэгэн жил байсан ч бид зовлон зүдүүрийг зоригтой даван туулж ирлээ. Хүндрэл бэрхшээл, зовлон зүдгүүр өнгөрөх нь дамжиггүй. Өөртөө итгэж, хүндрэл бэрхшээлийн өмнө сөхрөхгүй байж, эв санаа нэгтэй байх нь бидний цаашдын амжилтуудын үндэс суурь болох юм гэсэн байна. 

   Германы канцлер Меркель цар тахлын эсрэг үргэлжлэн эв санаа нэгтэй тэмцэхийг ард түмэндээ хандан уриалжээ. Тэрээр:

 - Цар тахал нь 2021 оны гол сэдэв болох ёсгүй. Даяаршсан, дижитал ертөнцөд Герман улс Европтой илүү эв санаа нэгтэй байх ёстой юм гэж хэллээ. 

   Францын ерөнхийлөгч Макрон:

- 2020 он маш хүнд хэцүү байлаа. Цар тахлын эсрэг тэмцэлд эв нэгдэлтэй, хүчин чармайлт гаргасанд Францчууддаа талархал илэрхийлье. 2021 онд Франц улс халдварт өвчин, эдийн засаг, нийгэм, терроризмтой тэмцэх, уур амьсгалын өөрчлөлт зэргийн сорилтуудад тулгарах болно гэсэн байна.

   Их Британий Ерөнхий сайд Жонсон цар тахлын эсрэг тэмцэлд уйгагүй зүтгэж буй эм эмнэлгийн ажилтнууд, онцгой байдлын албан хаагчид, тээврийн салбарынханд талархал илэрхийлэв. Тэрээр:

 - 2021 онд Их Британи хүндрэл бэрхшээлээсээ салж, гэр орноо сэргээн босгож, хэвийн амьдралдаа эргэн орох болно гэдэгт итгэлтэй байна гэдгээ илэрхийллээ. 

        Түүнчлэн Кенийн ерөнхийлөгч Кениатта, Беларусийн ерөнхийлөгч Лукашенко, Тайландын хаан Важиралонгкорн, Сингапурын ерөнхий сайд Ли Сянь Лун нар мөн хамтдаа хүчин зүтгэж, цар тахлын сорилтыг даван туулж, ирэх маргаашаа цогцлоон байгуулахыг иргэд, олон нийтдээ хандан уриаллаа. 

Үүнээс гадна, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш ч шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлж, цар тахлын улмаас үүссэн хямрал, бэрхшээлийн өмнө эвлэрэн нэгдэж, хамтдаа эвсэг зохицонгуй тэмцэж, 2021 оныг цар тахлаас салсан чухал он жил болгохыг олон улсын хамтын нийгэмлэгт уриалсан байна. 

Найруулагч: ХАНЬ ХУНШЯ
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл