solongonews
Ли Кэчян сайд Хятад-АСЕАН-ы хэлэлцээрийн холбоо тогтоосны 25 жилийн ойн ёслолд оролцлоо
2016-09-07 21:23
БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Кэчян энэ сарын 7-ны өдөр АСЕАН-ны арван улс орны удирдагчидтай хамт Лаосын Vientianeд Хятад-АСЕАН-ны хэлэлцээрийн холбоо тогтоосны 25 жилийн ойн ёслолд оролцов.

       Удирдагчид хамтдаа богино хэмжээний баримтат видео танилцуулга сонирхсны дараа Ерөнхий сайд Ли Кэчян АСЕАН-ы удирдагч орон Лаосын Ерөнхий сайд Тонглоу, Сингапурын ерөнхий сайд Ли Шяньлүн болон хуралд оролцсон бүх улс орны удирдах хүмүүстэй хамт бялуу задалсан юм.

   Мөн энэ өдөр Ерөнхий сайд Ли Кэчян Хятад-АСЕАН-ы (10+1) удирдагчдын XIX хуралд оролцож, АСЕАН-ны арван улс орны удирдагчидтай хамт Хятад-АСЕАН-ны нөхөрсөг хамтын ажиллагааны тал дээр санал солилцож, бүс нутгийн аюулгүй байдлыг бий болгоно гэсэн байна. Тэрээр дараа нь хурлын хаалтын ёслолын үг хэллээ.

       БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Кэчян мөн энэ сарын 7 –ны өдөр Хятад-АСЕАН-ны удирдагчдын хурлын үеэр: 

- Хятад улс “Зүүн өмнөд Азийн нөхөрсөг хамтын ажиллагааны гэрээ” –нд хамгийн эхэнд орж, АСЕАН-ны улс орны бүс нутгийн хамтын ажиллгаанд голлох байр суурийг тэргүүнд дэмжинэ. Тэрээр мөн нэн түрүүнд АСЕАН-ны улс оронтой стратегийн түншлэлийн харилцаа байгуулсан бөгөөд “Зүүн өмнөд Азийн цөмийн зэвсэггүй гэрээ”-г АСЕАН-ны улс орнуудтай гарын үсэг зурах саналыг хамгийн тэргүүнд илэрхийлсэн байна.
     

       БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Кэчян  Хятад-АСЕАН-ы удирдагчдын хурал дээр хэлэхдээ: 

- Энэ жил Хятад-АСЕАН-ны хэлэлцээрийн холбоо тогтоосны 25 жилийн ой тохиож байна. 1991 оноос хойш хоёр тал хамтран ажиллаж, хамтдаа ашиг хүртэх зарчмын дагуу харилцан ойлголцож, итгэлцэн, дэмжих үндсэн суурин дээр харилцаа нь улам өргөжин сайжирч байна. Түүнчлэн бүс нутгийн аюулгүй байдлыг хамгаалах болон цаашдын хөгжилд чухал ач холбогдол гаргаж байна гэж хэлсэн байна.

 

Найруулагч: Х.УЛААНАА
Эх сурвалж : Синь Хуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл