ӨМ-ын судалгааны ерөнхий газрын гаргасан тоо баримтаас харахад 2014 оны эхний гурван улиралд ӨМӨЗО-ны оршин суугчдын хэрэглээний үнийн индексийн түвшин 1.9%-иар нэмэгдэж, хэмжээгээрээ Хятадын 31 мужийн 26-т жагсаж, Хятадын хэмжээний ХҮИ-ийн дундаж нэмэгдлийн хэмжээнээс 0.3 хувь болж буурсан байна. ӨМ-ын дарс, тамхи, хувцас зэрэг бараа бүтээгдэхүүн нь Хятадын ХҮИ-ийн дундаж түвшингөөс өндөр байгаа ба хүнсний бараа бүтээгдэхүүн, гэр ахуйн бараа бүтээгдэхүүн, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, соёл, боловсролын бараа бүтээгдэхүүнүүд Хятадын дундаж ХҮИ-ийн түвшингөөс доор байгаа юм.

Эх сурвалж: www.nmg.xinhuanet.com
Бэлтгэсэн: Шинэцэцэг
