solongonews
​Гадаад худалдааг дэмжих бодлогуудыг боловсруулав
2020-04-08 20:35
​Гадаад худалдааг дэмжих бодлогуудыг боловсруулав.

Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 04-р сарын 07-ны өдөр Төрийн зөвлөлийн байнгын хорооны хуралдааныг даргалж, хил дамнасан цахим худалдааны туршилтын бүс нэмж байгуулах, боловсруулах худалдааг дэмжих, Гуанжөүгийн үзэсгэлэн яармагийг онлайн хэлбэрээр зохион байгуулах зэрэг цуврал арга хэмжээг хэрэгжүүлж, тахал өвчний нөлөөний эсрэг идэвхтэй хариу арга хэмжээ авах, гадаад худалдаа гадаадын хөрөнгө оруулалтын үндсэн байдлыг тогтвортой байлгахын төлөө хичээн чармайхын зэрэгцээ санхүүгийн үйлчилгээ болон бага хэмжээний зээл олгодог компанид татварын хөнгөлөлттэй бодлого хэрэгжүүлэх хугацааг үргэлжлэн сунгахаар шийдвэрлэжээ.

Хурлаар хил дамнасан цахим худалдааны давуу талыг илүү сайн гүйцэтгэхийн тулд уг хурлаар хил дамнасан цахим худалдааны ерөнхийлсөн туршилтын бүсийг 46-аар нэмж байгуулах бөгөөд татварын хөнгөлөлттэй бодлого хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ.

ХурлаарГуанжөүгийн 127-р үзэсгэлэн яармагийг 06-р сарын дунд сүүлчээр онлайн хэлбэрээр зохиох байгуулахаар болжээ.

Үүний зэрэгцээ хүртээмжтэй банк санхүүгийн үйлчилгээг сайжруулахын тулд санхүү эдийн засгийн хамтарсан бодлогыг хэрэгжүүлж, хугацаа нь дуусаад байсан зарим татварын хөнгөлөлтийн бодлогыг 2023 оны эцэс хүртэл хэрэгжүүлэхээр уг хурлаас мэдэгджээ.

Найруулагч: hurtsaa
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл