solongonews
Ли Чян Европын зөвлөлийн дарга Мишельтэй уулзав
2023-06-23 10:26
Ли Чян Европын зөвлөлийн дарга Мишельтэй уулзав.

Орон нутгийн цагаар 06-р сарын 22-ны орой Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян Парист Европын зөвлөлийн дарга Мишельтэй уулзав.

Ли Чян хэлэхдээ, энэ жил Хятад Европын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож байна. Хятадын тал ЕХ-той хамт чармайж, Хятад, Европын холбооны удирдагчдын шинэ уулзалтыг амжилттай зохион байгуулж, ногоон, эдийн засаг, худалдаа, дижитал болон бусад салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж, Хятад Европын харилцааны хөгжилд шинэ орон зай нээхэд Хятад улс бэлэн байна. Хятадын хөгжил дэлхий дахинд эрсдэл гэхээсээ илүү боломж авчирч, дэлхийн аж үйлдвэр, нийлүүлэлтийн сүлжээнд цочрол гэхээсээ илүү тогтвортой байдлыг авчирдаг. Европын тал Хятад улстай хамтын ажиллагаагаа бодитой, оновчтойгоор харж, Хятад, Европын хамтын ажиллагааны сайн сайхан байдлыг хэвээр хадгалахыг хүсэж байна. Хятадын тал Европын талтай хамтаар Хятад Европын эдийн засаг худалдааны харилцааны найдвартай, тогтвортой байдлыг нэмэгдүүлж,харилцан ашигтай үр дүнд хүрэхийг хүсэж байна гэжээ.

Ли Чян хэлэхдээ, Хятад, Европын холбооны хооронд үндсэн ашиг сонирхлын зөрчил байхгүй, хоёр тал харилцан хөгжихөөс ашиг хүртэж, стратегийн бие даасан байдал, олон талт үзлийг баримталж, цаг уурын өөрчлөлтийг зохицуулах зэрэг дэлхийн асуудлаар санал нэгтэй байна. Хятад, Европын холбоо харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, амжилттай хамтран ажиллах замаар эргэлзээг арилгах ёстой. Энэ нь Хятад, Европын хамтын хөгжил, дэлхийн сорилтод хамтдаа хариу арга хэмжээ авч, олон туйлт ертөнцийг байгуулах, хоёр талын язгуур ашиг сонирхолд нийцэж, дэлхий дахинд тогтвортой байдал, эерэг энерги түгээхэд тустай юм гэжээ.

Мишель хэлэхдээ, Европын холбоо нэг Хятадын бодлогыг тууштай баримталж, Хятад улстай харилцаа холбоо, солилцоогоо эрчимжүүлж, олон давхаргын хамтын ажиллагааны харилцааг хөгжүүлж, Европын холбоо Хятадын харилцааг нягтруулж, бэхжүүлэхийг ахиулж, цаг уурын салбарын дэлхийн асуудлыг хамтаар шийдвэрлэхэд бэлэн байна. Хятадын хөгжил нь ЕХ болон дэлхий дахинд ашигтай, Европын холбоо Хятадын хөгжлийг хазаарлах зорилгогүй, "шинэ хүйтэн дайн"-ыг эсэргүүцэж, талуудыг сонгохыг эсэргүүцэж байна.ЕХ,Хятадын шинэ удирдагчдын уулзалт нааштай үр дүнд хүрнэ гэдэгт найдаж байна гэжээ.

Хоёр тал мөн Украины хямралын талаар санал солилцсон байна.

Зохиогч: ШИН ЖЯНЬЖАО,ТАН ЧИ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл