solongonews
”Алтан тахиа” шагналт кино урлагийн наадам Хөххотноо болно
2017-08-17 16:43
”Алтан тахиа” шагналт кино урлагийн XXVI наадам болон 31 дэх удаагийн Хятадын киноны ”Алтан тахиа” шагналын эцсийн үнэлгээ болон шагнал гардуулах ёслол 9 дугаар сарын 13-16-ны өдрүүдэд Өвөр Монголын Өөртөө Засах Орны төв Хөххотод зохион байгуулагдана гэж сүүлийн өдрүүдийн хэвлэл мэдээллийн бага хурлаар зарласан байна.

    Энэхүү кино урлагийн наадмын хугацаанд кино урлагийн наадмын нээлтийн ёслол, 31 дэх удаагийн "Алтан тахиа" шагналд нэр дэвшигчдийг шагнах ёслол, 31 дэх удаагийн Хятадын кино "Алтан тахиа" шагналын шагнал олгох ёслол болон кино урлагийн наадмын хаалтын ёслол, цуврал киноны үзэсгэлэн, эрдэм шинжилгээний форум зэрэг арга хэмжээг зохион байгуулах болно.

      Хятадын кино урлан бүтээлчдийн нийгэмлэгийн дэд дарга Мин Жэньжан хэвлэл мэдээллийн хурлаар 31 дэх удаагийн Хятадын киноны "Алтан тахиа" шагналын шүүгчдийн зөвлөлөөс дэвшүүлсэн нэрсүүдийг нийтлэв. Үүнд,“ Чи Юэ болон Ань Шен”, “Гийгүүлдэг эр”, “Би Пинь Жиньлянь биш” болон “Меконг голын үйл ажиллагаа” зэрэг кино шилдэг үлгэрт киногоор нэр дэвшиж,“ Аярлал”, ”Нүүдэл” зэрэг кино шилдэг богино хэмжээний киногоор нэр дэвшив. “Уулын цаадах морь”, “Үзэмчний хүүхэд” зэрэг кинонууд шилдэг хүүхдийн киногоор нэр дэвшсэн байна.

Тус удаагийн  "Алтан тахиа" кино урлагийн наадмын бэлтгэл ажлын ахиц, Хятадын кино "Алтан тахиа" шагналын байдал болон кино урлагийн наадмын тухай Хятадын кино уран бүтээлчдийн нийгэмлэгийн салбар Намын удирдах багийн нарийн бичгийн дарга, хурлын дэд дарга Жан Хун танилцуулсан байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongolian.news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл