Шигшээ тэмцээний үдэшлэг Бортохойн соёл урлагийн төвд болж, 44 гоо бүсгүй монгол үндэсний хувцас, үдшийн даашинз, усны хувцастай үзүүлбэр үзүүлж, авьяас билгээрээ уралдсаны эцэст Тань Рүө-И түрүүлж, Чэнь Лэйна, Ми Жерүй нар удаах байранд шалгарав.
Ес хоног үргэлжилсэн энэхүү тэмцээнийг Дэлхийн аялал жуулчлалын миссийн оны ялагчийг шалгаруулах шигшээ тэмцээний комисс, Баяннуур хотын Аялал жуулчлалын холбоо голлон зохион байгуулж, “Жөнгуан Жиньчио” олон улсын соёлын хөгжлийн ХК, Өвөр монголын Баяннуур аж үйлдвэрийн ХК зэрэг байгууллага хамтран гүйцэтгэсэн юм. Дэлхийн аялал жуулчлалын миссийн тэмцээн нь энэ чиглэлийн дэлхийн гурван томоохон тэмцээний нэг ба Хятадад 2009 оноос зохиогдох болжээ. Уг тэмцээнээс дэлхийн аялал жуулчлалын элчийг шалгаруулж, улс орон хоорондын аялал жуулчлал, соёлын харилцаа, хамтын ажиллагааг нэмэгдүүлж ирсэн.
Хатан голын сав газрын хамгийн хойд хэсгийн Баяннуур хот нь одоогоор Олон улсын Наранцэцгийн аялал жуулчлалын соёлын наадам, Олон улсын тэмээн соёлын наадам зэрэг томоохон соёл, аялал жуулчлалын арга хэмжээг амжилттай зохион байгуулж, хотын нөлөөгөө өргөжүүлсээр байна.
