solongonews
Азийн наадмын галт бамбарыг буухиалж эхэллээ
2023-09-11 11:49
Азийн наадмын галт бамбарыг буухиалж эхэллээ.

   Азийн наадмын галт бамбарыг асаах ёслол 09-р сарын 08-ны өдөр Ханжөү хотод болж, наадмыг зохион байгуулж буй Жэжян мужаар буухиалж эхэллээ.

   Ханжөү хотын баруун нуурын эрэг дээр тус өдрийн өглөөний 09:00 цагт  галт бамбар асаах ёслол эхэлсэн бөгөөд үүнээс хэдэн цагийн өмнө төрийн далбаагаа барьсан иргэд баяр хөөртэйгөөр цугларсан байлаа. Галт бамбарын буухиаг усан сэлэлтийн дэлхийн аварга Лью Сюэжуан эхлүүлэв. Галт бамбарыг 2000 гаруй хүн өртөөлөн Жөжян мужийн 11 хотоор буухиалж, 09-р сарын 20-нд Ханжөү хотод буцаан авчирна.

   Ханжөү хот өнгөрсөн оны 09-р сард наадмыг зохион байгуулах байсан боловч цар тахлын улмаас хойшлогдсон юм. Энэ удаагийн Азийн наадамд 45 улс орны 12500 тамирчин оролцох бөгөөд тус тивийн хамгийн том спортын наадам болох гэж байна.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл