solongonews
Шиньжянд газар хөдөллөө
2017-05-11 11:18
Шиньжянд газар хөдөллөө.

Тавдугаар сарын 11-ний 5 цаг 58 минутад Шиньжяны Кашгарын Ташкорган Тажикийн өөртөө засах шяньд 5.5 баллын хүчтэй газар хөдөлснийг Хятадын Газар хөдлөлтийн шинжилгээний станц албан ёсоор шинжлэн нотолжээ. Одоогийн байдлаар газар хөдлөлтийн улмаас 8 хүн нас барж, 11 хүн шархаджээ.

Ташкорган шяний намын хороо, захиргааны удирдагчид газар хөдөлсөн бүсэд ажиллан, аврах ажиллагаа явуулж, шархадсан иргэдийг эмнэлэгт хүргэн эмчлүүлж байна. Газар хөдлөлтийн улмаас амиа алдаж, шархадсан хүмүүс болон эд хөрөнгийн хохирлын байдлыг шалган бүртгэж байна.

Хятадын Газар хөдлөлтийн шинжилгээний станцын нотолсноор, энэ удаагийн газар хөдлөлт 8 мянган метрийн гүнд болсон бөгөөд төв нь умард өргөргийн 37.58 градус, дорнод уртрагийн 75.25 градуст, Памирын өндөрлөгийн зүүн өмнөд бүсэд болсон бөгөөд 20 километрийн эргэн тойронд 580 хүн, 50 километрт 6200 хүн амьдарч байжээ.

Найруулагч: ..
Эх сурвалж : cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл