solongonews
БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын туслах Күн Шюанью Монгол Улсад айлчиллаа
2016-06-20 12:38
БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын туслах Күн Шюанью Монгол Улсад айлчиллаа.

БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын туслах Күн Шюанью 6 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд Монгол Улсад айлчиллаа. Айлчлалын үеэр сайдын туслах Күн Шюанью Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Гадаад Хэргийн сайд Л.Пүрэвсүрэн нартай уулзсан байна.

Монгол Улс, БНХАУ-ын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүрээнд хоёр улсын Гадаад хэргийн дэд сайд нарын түвшний стратегийн яриа хэлэлцээний II уулзалтыг зохион байгуулав.

Энэ үеэр Монгол Улсын Гадаад хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын туслах Күн Шюанью нар албан ёсны хэлэлцээ хийлээ.

Хэлэлцээний үеэр хоёр улсын харилцааны өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, өндөр дээд түвшинд хүрсэн тохиролцоог хэрэгжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ агуулга хэлбэрээр баяжуулан хөгжүүлэх, хүмүүнлэгийн солилцоог гүнзгийрүүлэх талаар өргөн хүрээнд санал бодлоо солилцов.

\

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : mn.china-embassy.org
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл