Саяхан нийтлэгдсэн Хятадын гадаад худалдааны энэ оны эхний 5 сарын тоо баримттай холбогдуулан Хятадын худалдааны яамны гадаад худалдааны газрын албан тушаалтан энэ сарын 13-нд хэлэхдээ, импорт экспортын сарын тоо баримт мөн л хэлбэлзэлтэй байна. 4,5 дугаар сарын импорт экспортын өсөлт хоёр сар дараалан буурлаа. Энэ нь гадаад худалдааны байдал ээдрээн будлиантай, хүндрэл бэрхшээлтэй байгаа, богино хугацаанд өөрчлөгдөх боломжгүй, тодорхой бус, тогтворгүй хүчин зүйл нэмэгдэж байгаа, уналт ихсэж байгаа зэргийг харуулж байна. Дараагийн алхамд худалдааны яам бодлогын хэрэгжилтийг түргэтгэж, гадаад худалдааны тогтворжилтыг ахиулах болно гэжээ.
Гаалийн бүртгэлээр, энэ оны 1-5 дугаар саруудад Хятадын импорт экспортын нийт хэмжээ 1 триллион 410 тэрбум 130 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 8.6 хувиар буурчээ. Үүнд, экспорт 813 тэрбум 810 сая ам долларт хүрч, 7.3 хувиар, импорт 596 тэрбум 310 сая ам.долларт хүрч, 10.3 хувиар тус тус буурчээ. Нийт тоо баримтаас үзвэл 3 дугаар сар гарснаас хойш гадаад худалдааны импорт экспорт 3 сар дараалан унаж байна. Гэвч худалдааны яамны гадаад худалдааны газрын орлогч дарга Ван Дүнтаны үзэж байгаагаар, импорт экспортын сарын үзүүлэлт мөн л хэлбэлзэлтэй байна. 4, 5 дугаар сард импорт экспорт 2 сар дараалан буурч байгаа нь гадаад худалдааны байдал ээдрээн будлиантай, хүндрэл бэрхшээлтэй байгаа, богино хугацаанд үндэснээсээ өөрчлөгдөх боломжгүй, тодорхой бус, тогтворгүй хүчин зүйл нэмэгдэж байгаа, уналт ихсэж байгаа зэргийг харуулж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ: - Олон улсын байдлаас авч үзвэл, дэлхийн эдийн засаг сул, сэргэлт нь удаан байгаа, дэлхийн худалдааны өсөлт буурч, гадаад хэрэглээ тааруухан байгаа төлөв байдал өөрчлөгдөөгүй байсаар. Дэлхийн Банк, ОУВСБ 2016 оны олон улсын эдийн засгийн өсөлтийн төсөөллийн индексийг урьд хожид бууруулж, ДХБ ч олон улсын барааны худалдааны өсөлтийн төсөөллийн үзүүлэлтийг доош буулгажээ. Улсын дотоодын байдлаас авч үзвэл, хөдөлмөрийн зэрэг хүчин зүйлийн өртөг үргэлжлэн нэмэгдэж, уламжлалт давуулаг тал багасаж, экспортын захиалга болон аж үйлдвэрлэлээ гадагш шилжүүлэх алхаа түргэсэж, гадаад худалдааны компани нэгжүүдийн бизнес эрхлэлтийн хүндрэл улам ихсэв гэжээ.
Цааш нь хэлэхдээ, гадаад худалдаанд хүндрэл тулгарч байгаа хэдий ч Хятадын гадаад худалдааны хөгжилд мөн олон ашигтай нөхцөл байгаа. Иж бүрэн дэд бүтэц, үйлдвэрлэлийн иж бүрдэл бэлэн, бизнес эрхлэлтийн орчин ч сайжирч, өрсөлдөөний бүх тал нэлээд сайн давуу талтай байгаа гэжээ. Ван Дунтан, эхний таван сард Хятадын гадаад худалдааны экспорт импортод 5 онцлог тал илрэв. Тухайлбал, ердийн худалдааны экспорт экспортын ерөнхий түвшнээс сайн болсон. Зарим шинэ эдийн засгийн цогцуудад гаргасан экспортын чиг хандлага нэлээд сайн байгаа. Зүүн бүс нутгийн экспорт бүх Хятадын дундаж түвшнээс дээгүүр болсон. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний импортод тоо хэмжээ нэмэгдэн, үнэ нь буурах байдал гарсан эдгээр болно гэжээ. Тэрээр мөн, хувийн компани нэгжүүд экспортод гол байр эзэлснийг онцгойлон дурджээ. "1-5 дугаар сард хувийн компани нэгжүүдийн экспортын нийт хэмжээ өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулбал 0.1 хувь буурч, гадаад худалдааны экспортын ерөнхий хэмжээний 46.9 хувийг эзэлж, энэ үзүүлэлт өнгөрсөн жилийн мөн үеэс 3.3 нэгж дээшилсэн бөгөөд эзлэх хэмжээ нь гадаадын компани нэгжүүдээс давсан гэв.
Уламжлалт зах зээлийн экспортын хувьд, гаалийн тоо баримтын дагуу, доллароор тооцоолоход, 5-р сард, Хятадын дотор газрын Хонконгоос импортолсон хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 242.6 хувиар нэмэгдэв. Худалдааны хөөсөнцөр байдлаар халхавчилсан хөрөнгийн гадаад урсгалыг энэ нь харуулж байж мэднэ хэмээн зарим хэвлэл үзсэн байна. Гадаад валютын удирдлага дор, олон улсын хөрөнгийн зайлан хэлтрэлтийн байнгын арга зам бол худалдааны шилжүүлэлт болно. Ван Дүнтан үүнтэй холбогдуулан хариулахдаа, "Үүнд хэдэн шалтгаан бий. Голдуу ашгийн зөрүү, валютын ханшны зөрүү, нугалж тооцоолох зөрүү зэргээс иймэрхүү байдал үүсээд байгаа юм. Үүнээс гадна бас өнгөрсөн жилийн мөн үеийн суурь тоо хэмжээ байгаа. Иймээс бид гадаад худалдаа эрхлэхэд зөвхөн аль нэгэн сарын үзүүлэлтэд суурилан задлан шинжилгээ хийж болохгүй, эрхбиш урт хугацааны хандлагатай юу эсвэл богино хугацааны хүчин зүйл оршиж байгаа эсэхийг магадлах хэрэгтэй" гэжээ.
